Эхлэл АОМ ТББ-ийн соёлын солилцооны хүрээнд 2016.09.14-нд Япон улсын Киота хотын салбар байгууллагаас 2016.09.15-нд Япон улсын хоолны урлал, цайны ёслолын, уламжлалт хувцас урлалын багш нар хүрэлцэн ирлээ. Япон багш нар ТДС , ХТПКоллежийн сурагчдын төлөөлөл болох Тогооч-1а, Коосэн-1а, 2а ангийн нийт 60 гаруй сурагчидад “Япон улсын цай”- ны сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар Япон улсын цайг хэрхэн бэлтгэх, Япон улсын цайны уламжлал, ёс заншлын талаар сургаж, Японы уламжлалт хувцасны талаар тайлбарлаж сурагчдад дурсгалын зүйл гардуулан, сурагчдын олон сонирхолтой асуултанд хариулан сургалт явууллаа. Сургалтаар сурагчид маань олон сонирхолтой зүйлсийг мэдэж, авахын сацуу хэзээ ч мартагдахааргүй сайхн дурсамжтай үлдлээ. Алс холын Япон орноос биднийг зорин ирж, бидний мэдлэг, соёлд үнэтэй хувь нэмэр оруулсан Японы багш нартаа баярлалаа. Энэхүү сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлэн гүүр нь болсон Эхлэл АОМ ТББ-ийн хамт олон, ТДС, ХТПК-ийн удирдлагууддаа гүнээ талархаж байна.
Мэдээллийн эх сурвалж: Багш Б.Оюунжаргал