Тус сургуулийн Хүнс, технологийн тэнхимийн эрхлэгч Б. Гэрэлчулуун, багш П. Өлзий-Орших нар 2019 оны 09 сарын 04-нөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны хооронд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод “Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт болон аюулгүй байдлын чанарын хяналт-2019” сэдэвт сургалтанд хамрагдаж амжилттай төгсөөд ирлээ.
Сургалтын агуулга нь хүнс үйлдвэрлэх технологийн үндэс, хүнсний микробиологийн үндэс, хүнсний сав баглаа боодолд тавигдах орчин үеийн чиг шаардлага, хүнсний савлагаанд хэрэглэж буй нийлэг материалууд, мах, сүү боловсруулах технологи, исгэлтийн үйлдвэрлэл, үр тариа, жимс, хүнсний ногоо боловсруулах агуулгын хүрээнд явагдсан.
Мөн сургалт нь Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар Тариалангийн Их Сургууль болон бусад салбарын тэргүүлэх үйлдвэр, лабораторит явагдсан болно.
Энэ удаагийн сургалтаар онолын сургалт, туршилт хичээл, сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, үнээний ферм, үр тариа, ургамлын лаборатори, адуу судлалын институт зэрэгт сургалтыг зохион байгуулсан.