Исгэлт 3a ангийн сурагч Д.Мөнхзул нь хүнд хагалгаанд орох шаардлагатай болсон тул “Олны хүч оломгүй далай” хандивын аянг сургуулийн хэмжээнд зохион байгууллаа. Тус аянд хандив өргөсөн Хүнс технологийн политехник коллежийн багш, сурагчдадаа талархал илэрхийлье. Та бүхний сайхан сэтгэлийн хүчээр нийт 387620 төгрөг цугларан, хандивласнаар Д.Мөнхзул маань хагалгаандаа амжилттай орлоо.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Зохион байгуулагч:
Исгэлт-3 а ангийн багш Б.Сэржмядаг
Нийгмийн ажилтан Г.Батбаяр