1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Эрдэм шинжилгээ, инноваци

Монгол-Хятад хоёр улсын хамтарсан анхдугаар ЭКСПО 2015 оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдлаа.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд Монгол-Хятад хоёр улсын хамтарсан анхдугаар ЭКСПО 2015 оны 10 дугаар сарын 23-27-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдлаа.

 

ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан “МОНГОЛ-ХЯТАДЫН АНХДУГААР ЭКСПО” арга хэмжээний үеэр ХХААЯ-наас Олон улсын сүүний салбарын хөгжлийн форумыг зохион байгууллаа.

Олон улсын сүүний форумд Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Сүүний холбоо, Монголын 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, АНУ, Япон, БНСУ, Тайваны төлөөлөгчид оролцон өөрийн орны сүүний салбарын байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашдын хөгжлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. 

Сүүний форумд ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Монгол улсын сүүний хангамж”, Технологийн дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Ч.Нарангэрэл Монгол улсын “Сүү судлалын түвшин” сэдвээр танилцуулга хийв.

АНУ-ын судлаач дэлхийн сүүний салбарын хөгжлийн чиг хандлагыг БНХАУ-ын сүүний салбарын жишээн дээр тайлбарлаж, харин БНХАУ-ын судлаач өөрийн орны сүүний салбарын өнөөгийн хөгжлийн талаар сонирхолтой илтгэл тавьсан. Сүүний форумын төлөөлөгчид БНХАУ-ын IT компаний сүүний мэдээллийн нэгдсэн лавлах сангийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон юм. 

ӨМӨЗО-ны Хөх хотын “Газар тариалан, мал аж ахуйн товчоо”-ны дарга тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын сүүний форумд оролцсон манай төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны газар тариалан, мал аж ахуйн салбарт цаашид хамтран ажиллах, тухайлбал ноён шиш буюу эрдэнэшишийг Монгол улсад тариалах боломжийн талаар санал солилцов.

 

Их уншсан