1965

Технологийн цогцолбор сургууль

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Хүнс үйлдвэрлэл, Технологийн Их Сургууль

Ерөнхий эрдмийн тэнхэм

 Алсын хараа
Иргэдэд инженер, технологийн дээд боловсрол эзэмшихэд шаардлагатай суурь мэдлэгийг олгох боловсролын үйлчилгээг үзүүлж, боловсролын шинэчлэлд хувь нэмрээ оруулах.

Уриа
Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн

Үнэт зүйлс

  • Шударга ёс
  • Эрх чөлөө, нэгдмэл байдал
  • Уламжлал ба шинэчлэл

Тэнхимийн эрхэм зорилго
Сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, оюутны бие даасан, идэвхтэй үйл ажиллагааг дэмжин чиглүүлж, багш, оюутан бүтээлчээр хамтран ажиллах сургалтын болон сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршино.

Тус тэнхим нь дараах мэргэжлүүдээр бэлтгэдэг.Үүнд:

  • Багш, сургуулийн өмнөх боловсрол
  • Менежмент 
  • Компьютерийн програм хангамж

 


СУУРЬ БОЛОВСРОЛЫН ТЭНХИМИЙН ОЮУТНУУД “САЙН ҮЙЛСИЙН АЯН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Оюунлаг залуус бид байгаль дэлхийгээ хамгаалах ёстой гэсэн уриан дор Шарга морьтын аманд байрладаг “Гадаг Лхүндүв Түгжэ Гүнчав” хийдийн ойр орчныг Суурь боловсролын тэнхимийн харьяат Л.Болор-Эрдэнэ багштай КПХ-4а, С.Эрдэнэбал багштай КПХ-3а, Менежмент-1б, О.Жавзансүрэн багштай Менежмент-1а ангиуд идэвхитэй сайн оролцож цэвэрлэлээ. Нийт 10 га газраас 2 машин хог цэвэрлэсэн.

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЦГААЯ.


Сайн үйлсийн аян нь байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, бусдын хөдөлмөрийг хүндэлж сурах, мөн оюутныг төлөвшүүлэх, нийгэм дэхь өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлахад ач холбогдолтой ажил боллоо.

Тэнхимийн эрхлэгч: Л.Болор-Эрдэнэ

2015-05-02

Их уншсан