1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Технологийн Дээд Сургууль

МЕХАНИКИЙН ТЭНХЭМ

Тэнхэмийн зорилго:

 

Техникийн суурь мэдлэг эзэмшсэн, өөрийгөө хөгжүүлэх, хөрвөх чадвар бүхий төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэхэд сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

 

Зорилт

--Цахим хичээл бэлтгэх арга технологийг судлах, турших

--Хөргөлт, механикийн чиглэлийн оюутнуудыг мэргэжилд нь дур сонирхолтой болгоход чиглүүлэх

--Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээг тэлэх, залуу багш нарыг дадлагажуулах

--Үйлдвэр аж ахуйн газруудтай холбоо тогтоож ажиллах гарцыг бий болгох

 

ИНЖЕНЕРИЙН ТЭНХИМ-ийн товч танилцуулга

Тус тэнхим нь 2011-2012 оны хичээлийн жилд “Мэдээллийн технологи, механикийн тэнхим” нэртэй анх байгуулагдан мэдээллийн технологи, механик, хөргөлтийн мэргэжлийн 8 багш, нэг туслах ажилтантай үйл ажиллагаагаа эхэлсэн.

Тухайн үед Компьютерийн программ хангамж (КПХ), Хүнсний машин аппарат (ХМА), Хүнсний сүлжээний хөргөлтийн систем (ХСХС) мэргэжлийн инженерийн ангиудыг нээж, бэлтгэж эхэлсэн бөгөөд одоо 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ хичээлийн жилд “Механик инженер”, “Барилгын инженер”, “Цахилгаан хангамжийн инженер”, “Хөргөлтийн технологи ба систем”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр доорх багш нарын бүрэлдэхүүн ажиллаж байна.

 


Их уншсан