1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Оюутан суралцагчид

ХИ 1б ангийн бүтээлч ажлын мэдээлэл

ХИ 1б ангийн оюутнууд 2017-2018 оны хичээлийн жилийн II улирлын ажлын IV сарын төлөвлөгөөнийхөө дагуу сургуулийнхаа Хүнс судлалын /209 тоот/ лабораторит нийт 12 цэцэг тарилаа.

Цэцэг нь зөвхөн үзмэр чимэг төдий биш, хүний эрүүл мэндэд ач холбогдолтой. Ургамлын ногоон өнгө нь хүний төв мэдрэлийн системийг сэргээж, тайвшруулахын зэрэгцээ, нүдний ядаргааг тайлах, өрөө тасалгааны агаарыг цэвэршүүлэх, антиоксидант үйлчлэлтэй фитонцит гэдэг дэгдэмхий бодис ялгаруулан агаарт байгаа нянг устгах, дуу чимээг багасгах, хүний биед сөрөг үйлчлэлтэй соронзон орны үйлчлэлийг сарниулах зэрэг олон талын ач тустай. Мөн хүнд эерэг энерги дамжуулж сэтгэлийн сайхан таашаал өгдөг. Цэцгийг хэдий чинээ хайрлаж ургуулна, төдий чинээ сэтгэлийн их тэнхээ өгч, сайн энерги дамжуулдаг ургамал юм.

 

Мэдээ бэлтгэсэн: ХИ 1б ангийн оюутан Л.Лувсандорж

 

Их уншсан