“Малын ясыг хаягдалгүй боловсруулах, хүнсний болон ахуйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа” төслийн хүрээнд Технологийн дээд сургуулийн Хүнсний технологи инженер 4а ангийн оюутнууд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2 дугаар сарын 09 хүртэл “Хатансүйх Импэкс” ХХК-д дадлагажиж байна.
Дадлагажигч оюутнууд “Хатансүйх Импэкс” ХХК-ийн үйлдвэрийн дарга, технологич, мастер, туршлагатай технологийн ажилтнуудыг дагалдан үйлдвэрлэлийн технологийг удирдах, технологийн хяналт тавих, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн туршилт судалгаа хийх, маркетингийн судалгаанд боловсруулалт хийх зэрэг үйл ажиллагаанд биечлэн оролцож, онолын мэдлэгээ практикаар гүнзгийрүүлэн мэргэжлийн дадлага, туршлага, арга зүй эзэмшиж байна. Оюутан С.Эрдэнэбулган, Х.Хэрлэнцэцэг, Ж.Энхтулга нар мэдлэг, ур чадвараараа “Хатансүйх Импэкс” ХХК-ийн хамт олны талархалыг хүлээж байна.