Хүнсний технологийн тэнхим “Байгалийн нөөц-бидний ирээдүй” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 11-р сарын 11-нд зохион байгууллаа. Хурлыг ТДС – ийн ерөнхий захирал Б. Бат-Эрдэнэ нээж, шүүгчээр ТДС – ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн захирал, доктор Ч.Нарангэрэл, тэнхмийн эрхлэгч, доктор Я. Баярхүү, багш доктор Н. Чимэгээ нар ажиллалаа.
Тус хуралд манай сургуулийн оюутнууд төдийгүй МУИС, ШУТИС –ийн ҮТС, ХШУС, ХААИС–ийн бакалавр болон магистрын ангийн оюутнууд оролцож, өөрсдийн судалгааны ажлын явц үр дүнг хэлэлцүүлснээс 1-р байранд МУИС – ийн магистрант Г. Онончимэгийн “Олслиг халгайн бактерийн эсрэг идэвхийн судалгаа”илтгэл, 2-р байранд ТДС – ийн ХҮТЭА 5а ангийн оюутан Б. Өлзийсайханы “Уураглаг сүүн бүтээгдэхүүний биологийн шинж чанарыг нэмэгдүүлэх судалгаа” илтгэл, 3-р байранд ШУТИС, ҮТС – ийн оюутан Х. Энхжаргалын “Мөөгөнцрийг дарангуйлагч бактерийн молекул биологийн судалгаа” илтгэл тус тус шалгарсан байна.