Технологийн Дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхимээс I курсийн оюутнуудын дунд “Миний сонгосон мэргэжил” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2021 оны 10 сарын 15-наас 11 сарын 15-ны хооронд зохион байгуулав. Тус эссэ бичлэгийн уралдаан нь Мэргэжлээ хэрхэн сонгох талаар оюутнууд хэрхэн ойлгож байгааг танин мэдэх, сонгосон мэргэжил нь бусад мэргэжлээс илүү ямар онцлог, давуу талтай талаар зохих мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Нийт 16 оюутан эссэ бичлэгийг ирүүлсэн бөгөөд эхний 3 байрыг шалгаруулав.Үүнд:
- Тэргүүн байрыг ХИ-1б ангийн оюутан Т.Орхонсүрэн;
- Дэд байрыг ХИ-1б ангийн оюутан М.Индра;
- Гуравдугаар байрыг ХИ-1а ангийн оюутан Н.Баасанжав, ХИ-1б ангийн оюутан Б.Лхагвадулам нар тус тус эзлэж, өргөмжлөл авлаа.