1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Оюутан суралцагчид

И-3Б АНГИЙН ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ ДАДЛАГЫН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ БОЛЛОО

Инженер-3Б ангийн оюутнууд 2022 оны 11 дугаар сарын 04-нд төгсөлтийн өмнөх дадлагын тайлан хамгааллаа.

Тус ангийн 10 оюутан “ТЭЦҮ Дэлгэрэх бийлдинг” ХХК, “Инстал Наран констракшн” ХХК, “Шинэ Ааравди” ХХК, “Эл ЭС ТИ Монголиа” ХХК, “Пирамтд проект” ХХК, “Bитафит” ХХК, “ПРО ЭМ ЭС” ХХК гэсэн нийт 7-н аж ахуйн нэгж, үйлдвэрт батлагдсан удирдамжийн дагуу төгсөлтийн өмнөх дадлага хийв.

Оюутнууд танхимын сургалтын явцад үз‎‎эж судалсан онолын мэ‎дл‎‎эгт‎‎ээ тулгуурлан барилга байгууламжийн зураг, угсралтын процессын технологи, талбайн зохион байгуулалт түүний ажлын үр дүнд үнэлгээ өгөх, технологийн хяналт тавих, зураг төсөл унших, ажлын тоо хэмжээ тооцох аргыг эзэмших, материал сонголт технологийн карт гаргах зэрэг үйл ажиллагаанд биечлэн оролцож, онолын мэдлэгийг практикаар гүнзгийрүүлэх замаар мэргэжлийн дадлага хийж, ур чадвар эзэмшсэн талаараа тайлагнаж, амжилттай хамгаалав.

Тус ангийн төгсөлтийн өмнөх дадлагын тайланг Технологийн дээд сургуулийн инженерийн мэргэжлийн 5 багшийн бүрэлдэхүүнтэй комисс хамгаалуулав.

Мэдээ бэлтгэсэн: Багш Б.Гэрэлмаа, М.Sc

2022.11.14

 

Их уншсан