“Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларусь улсаас уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, боловсрол, соёл шинжлэх ухааны салбарын 6 аж ахуйн нэгж, 5 их дээд сургуулийн төлөөлөл оролцсон.
Тус сургуулийн Ерөнхий захирал Б. Бат-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал доктор Ч. Нарангэрэл нар 2019.09.15-нд МҮХАҮТ дээр зохион байгуулагдсан Беларуссийн бизнес эрхлэгчидтэй хийх уулзалт”-д оролцож, Беларуссийн Технологийн их сургуулийн нэгдүгээр проректор, хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор, академич Цыганов Александр Риммович тэргүүтэй төлөөлөгчдийг урьж сургуулийн үйл ажиллагаатай танилцуулав.
ТДС-ийн захирал Б. Бат-Эрдэнэ болон Беларусь улсын Технологийн их сургуулийн нэгдүгээр проректор Цыганов Александр Риммович нар хамтран ажиллах гэрээнд 2019 оны 09 сарын 16-нд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны эхлэл болгож Монгол–Беларуссийн хамтарсан шинжлэх ухааны суурь судалгааны төслийн санал бичиж, шалгаруулалтад оролцохоор тохиролцсон байна.
Ч. Нарангэрэл