1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“Ёс суртахуун ба зөв дадал зуршил” сэдэвт хүмүүжлийн яриа таниулга хийлээ.

“Сурагчийн хөгжил  төлөвшлийн зөвлөл”,  “Ёс зүйн  зөвлөл”-өөс  “Ёс суртахуун ба  зөв  дадал зуршил” сэдэвт хүмүүжлийн яриа  таниулга хийлээ. Суралцагчийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг таниулах, хэвшүүлэх,  өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэдэг аливаа зүйлд хариуцлагатай ханддаг, шударга иргэн болон төлөвшихөд нь туслах зорилгоор  2015 оны 10 сарын 07-нд “Ёс суртахуун ба  зөв  дадал зуршил” сэдэвт яриа  таниулгыг 1-р ангийн суралцагчдын дунд зохион байгууллаа.

  Уг яриа  таниулгыг  “Сурагчийн хөгжил  төлөвшлийн зөвлөл”,  “Ёс зүйн  зөвлөл”-ийн 8 багш хийсэн ба нийт 400 сурагч  хамрагдав. Яриа  таниулгын  үр дүнд   сургууль болон анги  танхимд  хэвшүүлэх 7 дадал, хориглох 7 зүйлийг гаргаж, цаашид  мөрдөж  хэвшүүлэхээр болов. Мөн  дээрх  яриа  таниулгын  талаарх  мэдээллийг бүх  багш  нарт хүргэж улмаар багш нарын  санал бодлыг  сонслоо.   

 

Үйл ажиллагааны явцаас:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: Нийгмийн багш: Б.Сэржмядаг

Их уншсан