Булган аймгийн Засаг дарга Б. Ариун-Эрдэнэ -ийн санаачлагаар "Улсын Залуу Аварга Тогооч-2023" уралдааныг 01-р сарын 22-25-ны хооронд Булган аймгийн Булган суманд зохион байгуулагдлаа. Анх удаагаа улсын чанартай тэмцээнийг аймаг орон нутагт зохион байгуулсан нь онцлогтой юм. Нийт 14 сая төгрөгний шагналын сантай энэхүү тэмцээнд 2 өдрийн турш 5 төрөлд 18 аймаг, 9 дүүргийн 18-35 хүртлэх насны 210 гаруй залуу тогооч, дагалдах багш , дасгалжуулагч 100 гаруй төлөөлөлийн хамтаар ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдлөө.
1. Ганцаарчилсан Хар Хайрцаг 18-30 нас/ Мөнгөн шагналтай/
2. Багийн Хар Хайрцаг 18-30 нас / Мөнгөн шагналтай /
3. Ганцаарчилсан ОМХоол 25-35 нас /Мөнгөн шагналтай /
4. Орон нутгийн онцлогтой Монгол хоолны үзэсгэлэнгийн төрөл 25-35 нас /Медальтай, Мөнгөн шагналгүй / гэсэн 4 төрөлтэйгээр зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд ХЗШС-ын 2Б ангийн оюутан Ц.Нандинтулга нь
Ганцаарчилсан хар хайрцаг Хүрэл медаль, Цом
Багийн хар хайрцаг Алтан медаль ,Цом тус тус хүртэж амжилттай оролцлоо.