2025 оны 01-р сарын 02-08-ны өдрүүдэд Номадс хоспиталити ХХК-ийн удирдах ажилтнуудад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөгдөх хууль эрхзүй, зохистой дадал, технологийн карт боловсруулах талаар 40 цагийн сургалтыг Технологийн дээд сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад Номадс хоспиталити ХХК-ийн гүйцэтгэх захирал, санхүү хариуцсан дэд захирал, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, салбар хариуцсан захирлууд, ерөнхий менежерүүд хамрагдав.
Сургалтад идэвхтэй хамрагдсан та бүхэндээ ажлын амжилт хүсье.
Мэдээ бичсэн: Багш Б.Тамир