1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Монгол Улсын Аварга Тогооч, Зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцлоо.

Монголын тогооч нарын холбооны үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Монгол Улсын Аварга Тогооч, Зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаанд 15 төрөл 321 тогооч оролцож өрсөлдлөө. Тус уралдаанд:

Эмчилгээ, сувилалын төрөлд: Мөнгөн медаль-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн багш Д. Отгонтуяа,

Чихрийн урлагийн төрөлд: Хүрэл медаль- Хүнс, үйлдвэрлэлийн тэнхимийн багш Т. Дэлгэрмаа,

Талх, нарийн боовны төрөлд: Хүнс, үйлдвэрлэлийн тэнхимийн багш Г. Дуламжав тус тус   амжилттай оролцож, мэргэжлийн ур чадвараа ахиуллаа.

Уралдааны шүүгчийн бүрэлдэхүүнд МУ-ын мастер тогооч ХҮҮТ-ийн эрхлэгч С. Цэнд-Аюуш, МУ-ын мастер тогооч, багш Ч. Оюун, МУ-ын мастер тогооч, багш Д. Болормаа, ажлын хэсэгт МУ-ын мастер тогооч, багш С. Энхжаргал, зөөгчийн төрөлд шүүгчээр багш Б. Энхцэцэг нар оролцож ажиллалаа.

Мэдээлэлийн эх сурвалж: МУ-ын мастер тогооч, ХҮҮТ-ийн эрхлэгч С. Цэнд-Аюуш

Их уншсан