Оюутан, сурагчдын илтгэх болон өөрийгөө илэрхийлэх ур чадвар, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор” Сион” болон” Шинэ ертөнц” ном уншигчдын клубууд хамтран Технологийн дээд сургууль, ХТПК, Хан-Уул гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн оюутан, сурагчдыг хамарсан өргөн хүрээнд “Уран илтгэгч” илтгэлийн уралдааныг 2018 оны 03 сарын 15-нд амжилттай зохион явууллаа. Тус уралдаан нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Технологийн цогцолбор сургуулийн оюутан, сурагчид бие, биеэсээ туршлага судлах боломжийг бүрдүүлсэн төдийгүй чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлсэн үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Энэхүү уралдааны явцад өнгөрсөн удаагийн илтгэлийн уралдаанд оролцсон оюутан, сурагчдаас гадна шинээр олон оюутан, сурагчид нэмэгдсэн төдийгүй үзэгчдийн тоо өссөн нь тухайн уралдаан нь оюутан, сурагчдын хувьд эрэлт хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна.
Уралдааныг “СИОН” клубийн зөвлөх багш М.Бямбажаргал, Ерөнхий эрдмийн тэнхимийн багш М.Өнөржаргал, ХТПК-ийн багш Б.Сэржмядаг нар шүүн явуулсан.
Тус уралдаанд нийт 14 оюутан, сурагчид оролцсноос оюутнуудаас:
1-р байранд ХИ 1б ангийн оюутан Ц.Ангараг
2-р байранд ХИ 1а ангийн оюутан Э.Мөнгөншагай
3-р байранд ХТТ 1б ангийн оюутан Г.Анударь нар тус, тус байр эзэллээ
Сурагчдаас:
1-р байранд Тогооч 2д ангийн сурагч Б.Бат-эрдэнэ
2-р байранд КООСЭН 3а ангийн сурагч М.Дагинас
3-р байранд ТЦ 1а ангийн сурагч Б.Энхманлай нар тус, тус байр эзэллээ
Энэхүү илтгэлийн уралдааны ач холбогдол нь ХТПК ийн сурагчид дээд боловсролын оюутан ах эгч нараасаа суралцсан, өөрсдийн илтгэл ур чадвараа сорьсонд оршино.
Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал