1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“Эх хэл-Эрдмийн түлхүүр” сэдэвт “Багштайгаа хамт” танин мэдэхүйн, уламжлалт 16 дахь удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

   Монгол хэлний багаас 2017.02.14-нд Хүнс, Технологийн Политехник Коллежийн 2-р ангийн багш, суралцагчдын дунд “Багштайгаа хамт” тэмцээнийг 16 дахь жилдээ амжилттай зохион явуулав. Тус тэмцээн жил бүр зохиогддог уламжлалтай, багш, сурагчдын сонирхлыг татсан орох дуртай тэмцээний 1 болсон юм.

“Багштайгаа хамт” тэмцээнийг ХТПК-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч И.Оюунчимэг,ТДС-ийн Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч Б.Даваасүрэн нар шүүн явууллаа.  

   Анги бүрээс 2 сурагч, ангийн багштайгаа хамтран 1 баг болж үг бүтээх, монгол ардын аман зохиолтой холбоо бүхий асуулт даалгавар, алдаатай үгсийг олох,зөв бичих, шүлэг зохиох/багш/, хэлц үг хэллэгийг тайлбарлах, монгол бичгийн зэрэг олон даалгаврыг гүйцэтгэж, маш их өрсөлдөөнтэй болж өндөрлөв.

Тэмцээнд 12 баг оролцсон ба ангийн багш, суралцагчид хамтдаа эх хэлнийхээ баялаг сангаар аялан, сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэж, авхаалж самбаа, ур ухаанаа сорьсноос:

  • 1-р байр: Исгэлт 2а анги- “Мэргэд” баг , багш Б.Баярцэнгэл /16.6 оноо/
  • 2-р байр: ТНБ 2б анги-“Оршихуй” баг, багш Д.Отгонжаргал /16.5 оноо/
  • 3-р байр: Тогооч 2г анги- “Монгол” баг /15.9 оноо/
  • Тусгай байр: Тогооч 2б анги-“Арга билэг” баг, багш Т.Гэрэлмаа /15.7 оноо/ нар шалгарлаа.

Тэмцээнд идэвх, санаачилгатай оролцсон багууддаа талархал илэрхийлье.

 

 

 

 

 

 

 

 

 Монгол хэлний баг

Мэдээллийн эх сурвалж М.Өнөржаргал

2017.02.15

 

 

Их уншсан