Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн суралцагчдын “Ур чадвар-2017” уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
2017 оны 12-р сарын 5-ны өдөр уралдаан 3-н ээлжээр сургууль дээрх дадлагын газарт явагдсан нь энэ жилийн онцлог байлаа.
Уралдааны шүүгчдээр сургуулийн төгсөгч “River said golf club”-н ерөнхий тогооч Б.Нанзад, “Максимус” рестораны ерөнхий тогооч Н.Энхбаяр мөн олон улсын тэмцээний тогоочийн төрөлд амжилттай оролцсон оюутан, “Rock sugar” рестораны ахлах тогооч Б.Дагвасүрэн нар, зөвлөхөөр 2017 оны дэлхийн ур чадварын тэмцээнийн эксперт Г. Мөнгөндолгион ажиллалаа.
Оролцогч тус бүр:
- Бүтэн тахианы махыг хэсэг болгон эвдэх, бэлдэц бэлтгэх
- Тахианы махаар зутан шөл бэлтгэх
- Тахианы махаар 2 төрлийн үндсэн хоол бэлтгэх
- Өгөгдсөн материалаар үндсэн хоолонд тохирсон хачир, сүмс бэлтгэх даалгавар гүйцэтгэсэн.
Уралдаанд тогооч, хоол үйлдвэрлэлийн техник технологич мэргэжлээр суралцаж буй 2,3-р ангийн дараах 24 суралцагч оролцлоо.
Шагналын эзэд:
Нийт уралдаанд оролцсон суралцагчид болон зохион байгуулагч багийн хамт олонд цаашдын сурлага, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Мэдээллийн эх сурвалж: Багш Б.Энхцэцэг, Н.Алтанчимэг