Бариста-бартендерийн мэргэжлийн боловсрол сургалтын стандарт, хөтөлбөрийг Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Р.Эрдэнэтуяагаар удирдуулан Монголын баристагийн холбоо, Бартендерийн холбоо, Монголын хоол урлахуйн нийгэмлэг, Гурмэ ХХК-ний мэргэшсэн бариста, бартендер нарыг оролцуулан ХТПК-ийн ХҮҮТ-ийн зочлох үйлчилгээний багийн багш нар боловсрууллаа.
“Бариста-бартендерийн” мэргэжлээр мэргэшлийн II-III түвшинд 30 чадамжийн нэгжээр МБС-ын стандарт, хөтөлбөр боловсруулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаар баталгаажуулан хүлээлгэж өглөө.
Аж ахуйн нэгж байгууллага дээр мэргэшсэн бариста, бартендертэй уулзаж ярилцаж, хамтран ажилласанаар багш нарын мэргэжлийн мэдлэг чадвар сайжирч, шинэ техник технологитой танилцаж, кофены болон бариста, бартендерийн мэргэжилтэй ажилтны ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах түүнчлэн кофе болон тоног төхөөрөмж нийлүүлдэг дистрибютер байгууллагуудын хөгжил, дэвшлийг нүдээр харах, үзэх боломжууд нээгдсэн ач холбогдолтой ажил боллоо.
Ажлын хэсгийн гишүүн, Хүнс Технологийн Политехник Коллежийн багш
Ж.Мөнхзул