ТДС – ийн хүнсний технологийн тэнхимээс “Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг МХЕГазар, НМХГазар, Талх чихэр ХК, Хангай Миллс ХХК, АПУ ХК, Траст трейд ХХК, Монгол маркет ХХК, ХТП Коллеж, МҮИС-ийн багш ажилтнууд болон төгсөгчдийг оролцуулан зохион байгуулав. Хэлэлцүүлгийг ТДС – ийн ерөнхий захирал Б. Бат-Эрдэнэ нээж, тэнхмийн эрхлэгч энэ мэргэжлийн хөтөлбөрийн танилцуулгыг хийсний дараа хэлэлцүүлэгт оролцогчид багт хуваагдан мэргэшүүлэх хичээлийн хөтөлбөрүүдэд үнэлгээ хийлээ. Багийн ажиллагааны дүнд тухайн хөтөлбөрийн давуу ба сул талууд, сайжруулах арга замыг тодорхойлон санал солилцов. Энэ мэргэжлийн хөтөлбөрүүд агуулгын хувьд шаардлага хангаж байгааг дурьдаад “Хүнсээр дамжих халдвар тархвар судлал” хичээлийн лабораторийн сургалтыг сайшааж, харин “Хор судлал”-ын лаборатори байгуулах шаардлагатайг зөвлөв. Хэлэлцүүлгээр гарсан санал дүгнэлтийг хөтөлбөрт тусгахаар болов. Хэлэлцүүлгийн үеэр ХҮТЭА 4а, ХИ 3в ангийн оюутнууд “Хүнснээс шалтгаалах эмгэг судлал” хичээлийн бие даалтын ажлаар хийсэн бүтээгдэхүүний танилцуулга хийв.