1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТОГООЧ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2016 оны 12 сарын 3-4-ны өдрүүдэд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд Монгол улсын аварга тогооч шалгаруулах 40 дахь удаагийн “PROFESSIONAL CHEF CHAMPION SHIP-2016” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ тэмцээний талх, нарийн боовны төрөлд Хүнс, технологийн политехник коллежийн талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн багш Т.Дэлгэрмаа, Ж.Даваахүү нар амжилттай оролцлоо. Тус төрөлд багш Т.Дэлгэрмаа 2-р байр эзэлж, мөнгөн медалийн эзэн боллоо.

            Талх, нарийн боовны төрөл нь 2 цаг 30 минутын хугацаанд талх, бялууны төрлийн 3 бүтээгдэхүүнийг 2 хүний порцоор хийх даалгавартай байсан бөгөөд бүтээгдэхүүн хийх технологи ажилбар, технологийн мөрдөлт, ажлын байрны эмх цэгц, бүтээгдэхүүний гадаад байдал, амт, үнэр, мөн таваглалт зэргийг шалгуур болгон дүгнэсэн.

            Өөрсдийн идэвхи санаачилгаар тэмцээнд оролцож, амжилт үзүүлсэн багш нартаа хамт олных нь зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

 

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: ХҮТ-ийн эрхлэгч: Б.Гэрэлчулуун 

Их уншсан