2016 оны 10 сарын 05-ны өдөр “Үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн засварчин” мэргэжлийн ЧСС-ын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Уг хэлэлцүүлэгт Талх чихэр ХК-ы механик О.Ган-Эрдэнэ, Б.Жавхлант, Атар-Өргөө ХК-ы механик Б.Занабазар, ТДС-ийн багш П.Алтанцэцэг, У.Батчулуун, Ж.Бат-Амгалан, Д.Ууганцэцэг, ХТПК-ийн багш Б.Сайнбаяр, Б.Дарьбазар, Анхбаяр болон сургалтын менежер С.Оюунсүрэн, ЧСС-ын хөтөлбөр боловсруулалтын сургагч Ж.Мөнхзул нар зохион байгуулж тухайн мэргэжлийн ажил мэргэжлийн дүн шинжилгээг боловсруулсан.
Ажил мэргэжлийн дүн шинжилгээгээр “Үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн засварчин” мэргэжлийн үүрэг, ажилбарын жагсаалт бэлэн болж ажилбар тус бүр дээр алхам, мэдлэг, чадварыг тодорхойлон ярилцаж гаргалаа.
Мэдээллийн эх сурвалж: Багш Ж.Мөнхзул