1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Хоол үйлдвэрлэлийн тэнхим “Зохистой хоол-Эрүүл мэнд” өдөрлөгийг зохион байгууллаа.

Зорилго: Эрүүл мэндэд ашигтай хоол, хүнсийг зөв таньж мэдэх, зөв хооллох дадалд суралцаж, дасгал хөдөлгөөнтэй хослуулан хэрэглэх талаар таниулан сурталчилах өдөрлөгийн хүрээнд хичээлийн “Б” байранд  11.00 – 14.00 цагийн хооронд зохион байгууллаа.

Идэвхитэй хөдөлгөөн- Эрүүл байхын үндэссэдвээр  ажлын байран дахь дасгал хөдөлгөөний хичээлийг TV-гээр явуулж, түүнтэй холбоотой тараах материал, хооллолтын ашигтай зөвлөгөө, хэрэглээ, ач тусыг зөвлөмж болгон багш, сурагчдад тараасан. 

 “Хоол, ундааны үйлчилгээ”- Мөн багш ажилчдад  зөв зохистой хооллолтын I, II, III сонголттой иж бүрдэл цэсээр үйлчилсэн мөн арвайн гурил, бүхэл үрийн гурилаар хийсэн бүтээгдэхүүнийг хийж оюутан сурагчдад хоолны үйлчилгээг зохион байгуулсан. Иж бүрдэл хоолны цэсээр нийт 20 багш ажилчид үйлчлүүлсэн. Иж бүрдэл хоолны илчлэгийн тооцоо, технологийн картыг тараасан. Хоолны газраар үйлчлүүлсэн нийт багш, ажилчид сэтгэл өндөр байлаа.

Өдөрлөгийн төлөвлөгөөт ажлын хүрээнд

Зөв зохистой хооллолт сэдвээр – “Танита” тусгай зориулалтын төхөөрөмж, мөн биеийн өндөр  багш нарын  илүүдэл жин, өөхлөлт, илчлэг, эрдэс, биологийн насыг 30 багш үзүүлэн  тодорхойлон  гаргаж зөвөлгөө өгсөн.

 Зөв зохистой хооллож эрүүл амьдарцгаая уриан дор  – Тогооч ХҮТ ангиудын дунд ханын сонингийн уралдаан  зарлаж ангиуд идэвхтэй оролцлоо.

  

 

 

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: Хоолны багш Д.Болормаа

 

Их уншсан