1965

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХҮТИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн 80 гаруй багш, оюутан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах олон нийтийн сургалтын төвийн 116 дугаар анги-д зочилж, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, эрсдэлтэй нөхцөлд өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, чадвар эзэмших сургалтад амжилттай хамрагдлаа.

Сургалтын хүрээнд гамшиг, ослын үед зөв шийдвэр гаргах, аюулгүй байдлаа хангах, аврах ажиллагааны анхан шатны арга барилд суралцах зорилгоор онол, дадлага хосолсон дараах чиглэлийн сургалтуудад хамрагдлаа.

Сургалт, дадлагын үндсэн чиглэлүүд

1. Газар хөдлөлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ

Газар хөдлөлтийн тусгай симулятор бүхий танхимд бодит чичирхийллийг мэдэрч, газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах, аюулгүй байрлал эзлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөв дарааллаар хариу арга хэмжээ авах арга барилд суралцлаа.

2. Гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал унтраах дадлага

Гал унтраах багаж, хэрэгслийг зөв ашиглах, гал түймрийн үед аюулгүй байдлаа хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх үндсэн арга хэмжээг судалж, дадлага хийлээ.

3. Утаат орчноос аюулгүй гарах, аврах ажиллагаа

Утаанд автсан орчинд үүсэж болох эрсдэлийг таних, баримжаагаа алдалгүй аюулгүй гарц олох, өөрийгөө хамгаалах болон аюултай бүсээс аюулгүй гарах арга зүйтэй танилцаж, өөрсдөө тухай сургалтанд биеэр оролцож дадлага хийсэн.

4. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх

Гамшиг, осол, гэнэтийн аюулын үед эмнэлгийн мэргэжилтэн ирэхээс өмнө шаардлагатай анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар мэдлэг, дадлага эзэмшив. Үүнд зүрх, уушгины сэхээн амьдруулалт (CPR), цус алдалтыг тогтоох, хугарал, бэртлийн үед чиг тавих, ухаан алдсан хүнд тусламж үзүүлэх үндсэн сургалтын үйл ажиллгаанд оролцлоо.

 

5. Сургалтын төвийн 3D танхим болон бусад дадлагын орчинд гамшгийн эрсдэлийг бодитоор мэдэрч, аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэрэгжүүлэх боломж бүрдсэн юм.

Үр дүн

Энэхүү сургалт нь ХҮТИС-ийн багш, I,II, III курсын оюутнууд гамшгаас хамгаалах онолын мэдлэгийг бодит орчинд туршин бататгасан  мэдлэг, дадлыг дээшлүүлэх, эрсдэлийг таньж үнэлэх, аюулт нөхцөлд өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэх чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

 

ХҮТИС-ийн багш, оюутнуудынхаа аюулгүй байдлын мэдлэг, дадлыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах олон нийтийн сургалтын төвийн 116 дугаар ангийн хамт олонд талархал илэрхийлье.

 

 

Мэдээлэл бэлтгэсэн: ИТ-ийн эрхлэгч Б.Гэрэлмаа


Их уншсан