1965

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ОЮУТНЫ НАМРЫН ТАНИЛЦАХ ЯВГАН АЯЛЛЫН ТАЙЛАН

Уриа: “Алхалт – Аялалд цаг гаргая”

Нэг. Зорилго

  • Шинэ оюутнуудын харилцаа, нөхөрлөлийг дэмжих
  • Байгальд эерэг хандлага төлөвшүүлэх, хайрлан хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэх

Хоёр. Оролцогчид

  • Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн 1–3-р курсийн бүх оюутнууд
  • Ангийн зөвлөх багш нар

Гурав. Аяллын байршил, цаг хугацаа

  • Огноо: 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, Баасан гараг
  • Цугларах цэг: ХҮТИС-ийн гадаа талбай
  • Маршрут: ХҮТИС → Зайсангийн ам → Богд Хан уул, Уулын аманд

Оюутнууд болон зөвлөх багш нар 10:00 цагт сургуулийн гадаа талбайд цугларч, нэгдсэн журмаар алхалт эхэлсэн.

Дөрөв. Зохион байгуулсан үйл ажиллагаа

  1. Идэвхтэй алхалт – Зайсангийн амнаас Богд Хан уулын Уулын ам хүртэл.
  2. Танилцах арга хэмжээ – Байгальд тухлан танилцах үйл ажиллагаа зохион байгуулсан.
  3. “Yes, No” хөгжөөнт тэмцээн – Оролцогчдыг 5 багт хуваан өрсөлдүүлсэн
  4. Амралт, үдийн цай – Уулын оргилд хүрч, үдийн цайгаа хамтдаа хэрэглэсэн.
  5.  Хөгжөөнт буухиа тэмцээн – Багуудын хурд, авхаалж самбааг сорьсон тэмцээн болж:
    • 1-р байр    Ө. Цэгц ахлагчтай  3-р баг
    • 2-р байр    Б.Батбилэг  ахлагчтай 4-р баг
    • 3-р байр   Д. Нямхүү ахлагчтай 1-р багууд тус тус эзлэв.

Шагналыг сургуулийн удирдлага, багш нар болон ОХ-ны тэргүүлэгч Б. Амартүвшин гардуулав.

Тав. Дүгнэлт

Тус “Алхалт – Аялалд цаг гаргая” арга хэмжээ нь шинэ оюутнуудыннөхөрлөлийг бэхжүүлж, байгальд хайртай, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийн зэрэгцээ анги хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, хамтдаа нэг өдрийг хөгжилтэй дурсамжийг бүтээсэн чухал ач холбогдолтой боллоо.

 

Их уншсан