1965

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн номын сангийн уншлагын танхимд “Цахим номд суралцъя, номоо эмчилье” өдөрлөгийг 2026 оны 03 дугаар сарын 14-нд өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн зорилго

Өдөрлөгт номын сангийн фонд дахь ном сурах бичгийг хамгаалах, эвдэрч гэмтсэн номыг засварлах, оюутнуудад шинэ ном болон цахим нөөцийг танилцуулах, номын сангийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдсан.

Оролцогчид

Өдөрлөгт нийт 13 мэргэжлийн 100 гаруй оюутан идэвхтэй оролцсон бөгөөд бакалавр, магистр болон техникийн боловсролын түвшний суралцагчид хамрагдсан. Номын хүч клубийн оюутнууд, Оюутны холбооны гишүүд, Номын санч хамтран оролцлоо.

    

Зохион байгуулсан үйл ажиллагаа

1. Ном засварлах ажил

Оюутнууд номын сангийн фонд дахь урагдсан, хуудсаа салгасан, гэмтсэн ном сурах бичгүүдийг засварлан, хавтас бэхжүүлэх, цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд олон тооны ном дахин ашиглагдах боломжтой болсон.


3. Цахим номын сангийн семинар

Номын санч Ш.Оюунчимэг цахим номын сан ашиглах арга зүй, онлайн мэдээллийн сан болон электрон номыг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар танилцуулга хийж, оюутнуудад практик мэдлэг олгосон.


4. Чөлөөт ярилцлага

“Номын хүч” клубийн оюутнууд оролцогчдод цай, кофегоо үйлчилж, ном унших соёл болон түүнийг бусдад хэрхэн түгээх талаар чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ нь оюутнуудын идэвх оролцоог нэмэгдүүлж, эерэг уур амьсгалыг бүрдүүлсэн.

5. Санал, санаачилга

Өдөрлөгийн үеэр оюутнууд дараа сард уншсан зохиолын номоо ахмадын асрах газарт хандивлах сайн дурын аян зохион байгуулах санал дэвшүүлсэн нь сайшаалтай санаачилга болсон.

Ном бол чимээгүй багш — Түүнийг хамгаалъя

Өдөр бүр уншъя, Өөрийгөө хөгжүүлье

 

Тайлан бичсэн тэнхимийн эрхлэгч: Б.Гэрэлмаа.


Их уншсан