1965

Технологийн цогцолбор сургууль

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Бидний тухай

       Хүнсээрээ овоглосон манай сургуулийг хүмүүс хоолны сургууль ч гэдэг, тогооч бэлтгэдэг сургууль ч гэдэг. Хоолыг гардан хийдэг, амтыг сэтгэлээсээ урлаачид нь үнэндээ Тогооч нар юм. Хоол бэлтгэхэд орох бүхий л материал орцыг бэлтгэгчид нь манай Хүнсчид юм. Материалыг хоол болгоход тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, хөргөлт, хадгалалт, тээвэрлэлт, цахилгаангүйгээр төсөөлөхийн ч аргагүй. Бэлэн болсон хоолыг хэрэглэгчдэд хүргэдэг гол хүмүүс нь арын албаныхан, зочлох үйлчилгээнийхэн юм. Хүнсний чанар, аюулгүй байдлыг хангасан, эрүүл хүнсээр иргэддээ үйлчлэх эрхэм зорилгыг тээж, энэ бүхнийг цогцлоогч нь хүнс, хоол үйлдвэрлэлийн технологичид, хоол зүй шим судлаачид юм.

Хүний аманд орж байгаа бүхэн хүндээ эрүүл мэндийг бэлэглэж, амтаар аз жаргалыг түгээж, энэ бүхэн нийлж байж та бидний ширээн дээр амтат хоол өрөгдөж, амаар дамжин амьдрал тэтгэгддэг учиртай.

Энэ л эрхэм хүмүүсийг бид бэлтгэдэг.

60 жилийн түүх бол хүнсний мэргэжлийн ууган сургуулийн үе үеийн багш, ажилтан, суралцагч, төгсөгч, ажил олгогчид та бүхний бүгдийнх нь хамтдаа бүтээсэн хөгжлийн түүх юм.

Эх орныхоо өнцөг булан бүрт хүнсний салбарын хөгжилд гар бие оролцож яваа Эрхэм хүндэт та бүхний ажил үйлс, амьдралд аз жаргал, амжилтын дээдийг хүсэн ерөөе.

 

ХТПК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, ХҮТИС-ИЙН РЕКТОР,

ПРОФЕССОР  Б.БАТ-ЭРДЭНЭ


Их уншсан