1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй бидний амьдралд” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Хүнс, Технологийн Тэнхимийн Талх нарийн боовны мэргэжлийн багийн багш нар 2017 оны 02 сарын 09-ны 14 цагаас ХТПК-ийн “Соёлын танхим”-д “ХАБЭА бидний амьдралд” тэмцээн зохион явууллаа. Тус тэмцээнд ХТТ-ийн харьяа ТНБ2а, ТНБ2б, ТНБ2в, Ис2а, ММБ2а, БЗЧ2а, ҮТТЗГ2а нийт 7 багийн 35 суралцагчид мэдлэг оюунаа уралдуулан амжилттай оролцлоо.

Шүүгчээр Хүнс, технологийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлчулуун, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн багийн ахлагч Д.Энхбат, Ж.Даваахүү багш нар ажиллаа.  

Суралцагчид Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн тухай асуулт хариулт, ханын сонин, жүжигчилсэн тоглолт бэлтгэн уралдсанаас:

 

 

  • I байр Т.Оргил-Эрдэнэ багштай ТНБ2а
  • II байр Н.Хишигжаргал багштай ММБ 2а
  • III байр Г.Анхбаяр багштай БЗЧ 2а ангиуд тус тус эзэллээ.

Ангиудын гэрийн даалгавар болох ханын сонинг сургуулийн 2 давхарт байршуулан сурталчиллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТНБ мэргэжлийн багийн багш нар

2017.02.13

Их уншсан