Тогооч мэргэжлийн 1 а, б ангийн 59 суралцагч үйлдвэрлэлтэй танилцах анхны дадлагаа дуусч, дадлагын явцад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа бататгаж, тайлагналаа. Тайлангийн явцад тогоочийн ажлын байрны зохион байгуулалтыг хэрхэн бэлтгэх, багаж хэрэгслийн сонголт, хүнсний бүтээгдэхүүний анхны болон дулааны боловсруулалт зэргийг гүйцэтгэсэн ажилбаруудын явцад дүгнэж, хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн багш нар зөвлөгөө өглөө.
Мэдээллийн эх сурвалж: С.Цэнд-Аюуш