Хүнс, технологийн политехник коллежийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс төгсөгчдөд ажил хайх суваг, ажилд ороход анхаарах зүйл, баримт бичгийг хэрхэн бүрдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах зэрэг асуудлаар зөвлөмж өгөх зорилгоор “ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ СУРГАЛТ” сэдэвт ярилцлагаа 2 дах удаагаа буюу 2017оны 1-р сарын 10-нд зохион байгууллаа. Энэхүү сургалтад тогооч, зочид буудал зоогийн газрын ажилтан, хэвлэлийн дизайнч зэрэг мэргэжлийн ангиудын нийт 100 гаруй төгсөх ангийн оюутнууд оролцлоо. Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн багш Б.Энхцэцэг, Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Т.Мөнхбаатар нартаа талархал илэрхийлье.
ХҮНС, ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ОЮУТНЫ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ