Технологийн дээд сургууль болон Олон улсын сэтгэлийн боловсролын төвийн хамтын ажиллагааны хүрээнд явагдсан “СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ЧУУЛГАН” 2016.11.17-20-ний өдрүүдэд амжилттай явагдлаа. Тус арга хэмжээ “ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД” 4-н өдрийн турш явагдсан бөгөөд чуулганд 300 орчим багш оюутнууд хамрагдсан юм.Мөн энэхүү чуулганы дараагаар Сэтгэлийн боловсролын төвийн тэргүүн КИМ СОн СУНД Технологийн дээд сургуулийн хүндэт профессор цол олгосон бөгөөд энэ нь хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг улам бат, гүн болгож өгсөн сайхан үйл явдал байлаа.
Мэдээллийн эх сурьалж: Нийгмийн ажилтан Б.Батбаяр