Жил бүр зохион байгуулдаг сургуулийн орчин болон нийтийн эзэмшлийн талбайн цэвэр, тохилог байдлыг хангах, оюутнуудын хөдөлмөрч зан төлөв, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх зорилгын хүрээнд Хүнсний Үйлдвэрлэл, Технологийн Их Сургуулийн Оюутны холбоо болон Инженерийн тэнхим хамтран нийгмийн хариуцлагын ажлыг зохион байгууллаа.
2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 11:00–14:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 3-р хороо, Дунд голын эрэг орчимд амжилттай хийлээ. Цэвэрлэгээний ажилд Оюутны холбооны тэргүүн Я.Загарсүрэн, зөвлөх багш Б.Гэрэлмаа, ХЗШС-2б, 2в, 3б, ХҮҮТ-ийн 2б, ХИ-1а, ЦХ-3б, Хөр-3б ангийн оюутнууд, багш нар идэвхтэй оролцлоо.


Цэвэрлэгээний ажлын хүрээнд
Цэвэрлэгээний ажлын үр дүнд тухайн бүсийн орчны бохирдлыг бууруулж, орчны өнгө үзэмжийг сайжруулсан бөгөөд оролцогч оюутнууд хамтын ажиллагаа, нийгмийн идэвх оролцоогоо нэмэгдүүлэн, байгаль орчноо хайрлан хамгаалах дадал, хандлагыг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа.

Цэвэрлэгээний дараах зураг
Тайлан бичсэн ОХ-ны дэд тэргүүн: Б.Амартүвшин
Огноо: 2026.05.04