1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Технологийн дээд сургуулийн шинэ элсэгчдэд сургалтын орчныг танилцууллаа.

2024-2025 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан жил бүр уламжлал болгон явуулдаг цуврал чиглүүлэх, уулзалт танилцуулгын ажлыг амжилттай эхэллээ.

Энэхүү танилцуулгын хүрээнд ТДС-ийн анги танхим, лаборатори, номын сангийн орчин болон үйлчилгээг танилцуулсанаас гадна сургалт, хичээл сонголттой холбоотой мэдээ мэдээлэл, Moodle мэдээллийн систем түүний хэрэглээ, клубуудын талаарх мэдээллийг оюутнуудад хүргэсэн.

Энэ уулзалтыг элсэгч ИТ-ийн эрхлэгч Б.Гэрэлмаа, ХТТ-ийн багш Б.Энхцэцэг,  А.Номин-Эрдэнэ нар шнээр элсэгчдэд сургуулийн үйл ажиллагаа, сургалтын онцлог, сургуулийн бүтэц зохион байгуулалт болон удирдлага, багш нартай танилцуулж, чиглүүлэн ажиллаа.

ТДС-ийн шинээр элсэгч болон нийт оюутан залуусдаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, сурлагын амжилт хүсье.    

 

Мэдээ бэлтгэсэн: Инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа

       

Их уншсан