Тус тэнхим нь 2011-2012 оны хичээлийн жилд “Мэдээллийн технологи, механикийн тэнхим” нэртэй анх байгуулагдан мэдээллийн технологи, механик, хөргөлтийн мэргэжлийн 8 багш, нэг туслах ажилтантай үйл ажиллагаагаа эхэлсэн.
Тухайн үед Компьютерийн программ хангамж (КПХ), Хүнсний машин аппарат (ХМА), Хүнсний сүлжээний хөргөлтийн систем (ХСХС) мэргэжлийн инженерийн ангиудыг нээж, бэлтгэж эхэлсэн бөгөөд одоо 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ хичээлийн жилд “Механик инженерчлэл”, “Хөргөлтийн технологи ба кондиционер систем” “Барилгын инженерчлэл”, “Цахилгаан хангамж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр доорх багш нарын бүрэлдэхүүн ажиллаж байна.