1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

МАХ, СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР НЭЭГДЛЭЭ.

Технологийн дээд сургууль дээр өнөөдөр БНСУ болон Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төслийн хүрээнд cүү, мах боловсруулах үйлдвэр, шинжилгээний лабораторийн нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, БНСУ-ын KRC байгууллагын менежер Пак Хён Жун, ХХААЯ, Хөдөлмөрийн яамны төлөөлөгчид оролцлоо.

Үйл ажиллагааг нээж Технологийн дээд сургуулийн Ерөнхий захирал, доктор профессор Б.Барамсай үг хэлэв. Тэрбээр төслийн гол зорилго болон загвар үйлдвэрийн тухай “Монголын малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах, түүний чанарын хяналтыг хангах, гарсан бүтээгдэхүүнээ шалгаж, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлох үр дүнтэй төсөл болж байна.

Амьтны гаралтай бүтээгдэхүүн түүхий эд байхаас нь боловсруулаад гарсан эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүх төрлийн шинжилгээг хийнэ.

Энэ лаборатори, загвар үйлдвэр нь Улаанбаатар хотод байгаа мах сүүний чиглэлийн бүх үйлдвэрүүдэд зориулагдсан. Тэнд мэргэжлээ дээшлүүлнэ, судалгаа шинжилгээ хийх арга барилыг дээшлүүлэх сургалтын чиглэлтэй үйл ажиллагаанууд явагдах юм” хэмээн онцлов.

 

 

 

 

 

Их уншсан