Цэрэндэндэв овогтой Найдансүрэн (яамны орлогч сайд асан) 1967-1973 онуудад захирлаар ажиллаж, хүнсний үйлдвэрүүдтэй гэрээ хэлэлцээр байгуулж, үйлдвэрлэлийн
дадлагын журмыг хэрэгжүүлэн ажиллаж, хүнсний үйлдвэрүүдийн дэмжлэгээр сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажилласан байна. Мөн түүнчлэн багш ажилчдад зориулж Шадивлангийн аманд зуслангийн 11 байр бариулжээ.