БНМАУ-ын Ардын боловсролын яамны сайдын 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 247 дугаар тушаалаар Шаталсан сургалттай Хүнсний мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болсон.
Энэ үеэс 8-р анги төгсөгчдийг хоёр, 10-р анги төгсөгчдийг нэг жилээр сургаж, мэргэжил боловсрол эзэмшүүлээд анхан шат төгсөгчдөд мэргэшлийн 2-4-р зэрэг олгож, тэднээс сурлага мэргэшлээр нь шалгаруулж дэвшүүлэн нэг жил сургаад дунд боловсролтой техник-технологич, мастеруудыг бэлтгэн гаргаж эхэлсэн. Шаталсан сургалттай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв шинэчилсэн зохион байгуулалтанд орсон цагаас эхлэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж түүнд тохируулан сургалтын материаллаг баазыг бэхжүүлж анги, кабинетыг шинэчлэн тохижуулж, сургалт үйлдвэрлэлийн цехүүдийг шинээр байгуулж эхэлсэн юм.