Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
Үйл ажиллагааны чиглэл
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.
Сургуулийн хамтын ажиллагаа
Оюутнуудыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлагаа хуваалцах чиглэлээр ажилладаг.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар
Үйл ажиллагааны чиглэл
Монгол Улсад хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг Засгийн газрын тохируулагч агентлаг юм.
Сургуулийн хамтын ажиллагаа
Оюутнуудыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан хурал, семинарь зохион байгуулах, мэргэжлийн хяналтын байцаагч нартай туршлага, мэдлэгээ хуваалцах чиглэлээр хамтран ажилладаг.
“Шангри-Ла” зочид буудал, ресторан
Үйл ажиллагааны чиглэл
Шангри-Ла Төв нь 5 одтой зочид буудал, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн орон сууц, худалдааны төв, бүрэн тоноглогдсон спорт клуб зэргээс бүрдсэн 400 орчим машины зогсоолтой цогцолбор бүтээн байгуулалт юм. Кафе Парк нь Европ болон Ази үндэстний төрөл бүрийн хоолыг олон улсын жишигт нийцүүлэн буфет хэлбэрээр үйлчилдэг. Наадам ресторан, бар үйл ажиллагаа явуулдаг. Хутон ресторан нь Бээжин нугас зэрэг Хятад үндэстний олон төрлийн хоолоор үйлчилдэг.
Сургуулийн хамтын ажиллагаа
Тогооч, зөөгч, зочид буудлын үйлчилгээний ажилтан мэргэжлээр суралцагчдыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, оюутнуудыг цагийн ажлаар хангах зэргээр хамтран ажилладаг.
Төрийн тусгай хамгаалалттай “Их тэнгэр” цогцолбор
Үйл ажиллагааны чиглэл
Их тэнгэр цогцолбор нь Хан-Уул харш, Хатантуул зочид буудал, Маршал харш /хотын төвд/ хэмээх гурван зочид буудал, тус бүртээ зоогийн газартай. Нэг ээлжиндээ 90 зочин хүлээн авч байрлуулах хүчин чадалтай. Зочид буудал бүрийн зоогийн газарт нэг ээлжинд 50-200 хүн хүлээн авдаг, өндөр мэргэжлийн тогооч нар ажиллаж, Ази, Европ болон үндэсний амт чанартай хоолоор үйлчилдэг.
Сургуулийн хамтын ажиллагаа
Тогооч, зөөгч, зочид буудлын үйлчилгээний ажилтан мэргэжлээр суралцагчдыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, оюутнуудыг цагийн ажлаар хангах зэргээр хамтран ажилладаг.