Монголын ард түмний түүхэнд тэмдэглэлт ой, дурсгалт өдрүүд цөөнгүй билээ. Эдүгээгээс 105 жилийн тэртээ 1911 оны 12 сарын 29-нд Монголын эх орончид төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь Монголын түүхнээ онцгой тэмдэглэлт үйл явдал болсон билээ.
Энэхүү хувьсгалын 105 жилийн ойд зориулж Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Т.Мөнхбаатар, Ерөнхий эрдмийн тэнхимийн багш М.Бямбажаргал нар хамтран оюутнуудад лекц уншлаа.
Тус лекцээр 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын урьдач нөхцөл, хувьсгалын гол төлөөлөгчид, хувьсгалын өрнөл үйл явц, тусгаар тогтнол, эрх чөлөөны ач холбогдолыг оюутнуудад танилцуулсан сурталчилсан үйл ажиллагаа боллоо.
2016 оны 12-р сарын 14-ны өдөр Хүний эрхийн өдөрт зориулсан мэтгэлцээний тэмцээнийг “СИОН” клубээс санаачлан хүний эрхийн 22 сэдвийн хүрээнд зохион байгуулж нийт 5 баг оролцлоо.. Тэмцээнийг тус клубийн зөвлөх багш нар болох М.Бямбажаргал, П.Анхбаяр нар шүүж ХИ 1а ангийн “Галт шувуу” баг 1-р байр, ХИ 1а ангийн “Молоконы лааз” баг 2-р байрыг тус, тус эзэлсэн.
Эдийн засгийн онол хичээлийн хүрээнд ХИ 2а болон МИ 3а ангийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг болсон энэхүү тэмцээн 7 дах жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ уралдаан нь 2016 оны 12 сарын12-нд Технологийн дээд сургуулийн А210 тоот ангид болсон бөгөөд оюутнуудын мэдлэг, урчадвар, сэтгэн бодох чадварыг шалган, үүний зэрэгцээгээр илтгэх ур чадварт суралцуулсан ач холбогдолтой үйл явдал болсон.
Тус уралдааныг дараах шүүгчид шүүв.
1-р байранд ХИ2а ангийн “Соst” баг, 2-р байранд ХИ 2а ангийн “Profit” баг, 3-р байранд ХИ2а ангийн “Амжилт” багууд орлоо.
Дэлгэрэнгүй ..“Малын ясыг хаягдалгүй боловсруулах, хүнсний болон ахуйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа” төслөөр гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөөний дагуу Технологийн дээд сургуулийн ММБ 2а ангийн 10 оюутан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 04 хүртэл “Хатансүйх Импэкс” ХХК-д үйлдвэрлэлийн дадлага хийв. Дадлагын хугацаанд оюутнууд “Хатансүйх Импэкс” ХХК-ийн мах шулж ангилах цех, хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүний үйлдвэр, яс, тос боловсруулах цехийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн дамжлагууд дээр технологич, мастер, технологийн ажилтнуудыг дагалдан амжилттай дадлагажиж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ. “Хатансүйх Импекс” ХХК-ийн зүгээс дадлагажсан оюутнуудын хандлага, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлж, үргэлжлүүлэн ажиллахыг хүслээ.
БИ ОЮУТАН БИ гэсэн сэдвийн хүрээнд явдагдаж оюутнуудын төлөөлөл болох дараах 3 оюутан илтгэлээ тавьж хэлэлцүүлсэн нь үр дүнтэй боллоо.
1. “Цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрөөх вэ” сэдвээр ТДС-ийн 1-р ангийн оюутан Б .Батцэцэг
2. “Миний мэргэжил миний бахархал” сэдвээр ТДС-ийн 3-р курсын оюутан Б. Батмөнх
3. “Судалгаа шинжилгээний ажил хийх нь” сэдвээр ТДС-ийн 5-р курсын оюутан Б.Өлзийсайхан
Энэхүү хэлэлцүүлэгээс оюутнууд маань УРИАГАА гаргасан. Үүнд:
ЗОРИЛГОДОО ҮНЭНЧ, ТЭМҮҮЛЭЛТЭЙ,
ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛСЭН ИРЭЭДҮЙН ЭЗЭД БОЛЦГООЁ
2016 оны 12-р сарын 06-ны өдөр Уран илтгэгч шалгаруулах анхдугаар уралдааныг "СИОН" клубээс санаачлан чөлөөт сэдвийн хүрээнд амжилттай явууллаа. Тэмцээнийг “СИОН” клубийн багш нар болох М.Бямбажаргал, П.Анхбаяр, клубийн тэргүүн Б.Батмөнх нар зохион байгуулж, шүүлээ.
Тус илтгэлийн уралдааны 1-р байрыг ХИ 1а ангийн оюутан Б.Батцэцэг, н.Номин-эрдэнэ нар, 2-р байрыг ХҮҮТ 3а ангийн оюутан О.Лхагвадулам нар тус, тус эзэллээ. Энэхүү илтгэлийн уралдаан нь оюутны илтгэх ур чадварыг сорьсон, илтгэл бичих арга барилыг нь сайжруулсан, оюутнууд хоорондоо харилцан туршлага солилцсон, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгосон ач холбогдолтой үйл явдал боллоо.
2016 оны 11 сарын 29-нд “СИОН”илтгэл, мэтгэлцээний клубийн сургуулиа сурталчлан таниулах төлөвлөгөөт үйл ажиллагааны хүрээнд “Хүнс Технологи Политехникийн Коллеж”-ийн10 гаруй ангийн сурагчдад“Технологийн дээд сургууль”-ийн баклавр, магистрын боловсрол олгох мэргэжлийн чиглэлүүд, хэрхэн ямар шалгуураар орох, шатлан суралцах нь ямар ач холбогдолтой талаар уулзалт, ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.
Тус клубийн тэргүүн Б.Батмөнх сургуулийн товч танилцуулга болон төгсөгчдийн ажлын байрны талаарх илтгэлийг тавьснаас гадна, клубийн бусад гишүүд сурагчдын тавьсан асуултанд хариулж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.
Мөн“Техноллогийн дээд сургууль”-ийн төгсөгчдийн төлөөлөл болох өөрийн салбартаа манлайлан ажиллаж байгаа “New West” рестораны эзэн 2009 оны төгсөгч О.Ганзориг, 2012 оны төгсөгч Бишрэлт зочид буудлын менежер Г.Цэндсүрэн нарыг урин ажил, амжилтын гарааных нь талаар ярилцлаа.
Технологийн дээд сургуулийн оюутнуудын “УРЛАГИЙН БАГА НААДАМ” амжилттай явагдаж өндөрлөлөө. Урлагийн бага наадам “Улс тунхагласаны баярын өдөр” явагдсан учир оюутнуудын мэндчилгээ монгол ахуй соёл руу чиглэж байсан нь онцлог байв. Урлагий бага наадмын шагналт байруудад:
1. Байр ХИ-1а анги
2. Байр Хи-2а анги
3. Байр ХҮТ-3а ангиуд тус тус шалгарсан юм.
Ерөнхий эрдмийн тэнхмээс 2016 оны 11 сарын 23-нд “Монгол улсын эдийн засгийн хямрал ба ЖДҮ-ийн хувь заяа”сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Хуралд 7 илтгэл хэлэлцүүлснээс 1-р байрыг “Талх, талхан бүтээгдэхүүний бичил цехийн боломж” сэдвээр ТДС-ийн ХИ-2а ангийн оюутан Б.Цэвэлмаа, 2-р байрыг “Бичил бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, түүнийг бууруулах арга зам” сэдвээр ОТИС-ийн СМ-4а ангийн оюутан М. Амартүвшин, 3-р байрыг “ТДС-ийн цайны газар, түүнд дутагдсан хяналт, зохион байгуулалт” сэдвээр ТДС-ийн ХИ-2а ангийн оюутан А.Адьяамөнх, О.Уранцэцэг нар, Тусгай байрыг “ЖДҮ-ийг эрхлэхэд санхүүгийн эх үссвэрт нөлөөлж буй асуудлууд”сэдвээр ОТИС-ийн 4а ангийн оюутан Б. Уранчимэг, Б. Хонгорзул нар эзлэв.
1-р байр эзэлсэн ТДС-ийн оюутан Б.Цэвэлмаа
2-р байр ОТИС-ийн оюутан М. Амартүвшин
3-р байр эзэлсэн ТДС-ийн оюутан Адъяамөнх, Уранцэцэг
Дэлгэрэнгүй ..
“Эдийн засгийн тооцоолол” клубийн төлөвлөгөөт анхны хичээл 2016 оны 11 сарын 21-ний өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ өдрийн хичээлээр төсөлж буй зоогийн газрын үндэслэл, танхимын өдөрт ачааллах хүчин чадлын тооцоог клубийн гишүүн Б.Батцэцэг зөвлөх багш О.Жавзансүрэн багшийн удирдлаган дор ХҮҮТ-4а ангийн оюутнуудын дунд зохион байгууллаа.