1-Р БАГ
Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй хичээлийн хүрээнд 1-р курсийн оюутнууд баг болон ажиллаж сайн үйлсийн аян явуулж байгаа бөгөөд энэ удаагийн аянд нийт 8 баг оролцлоо.
1-р багийн гишүүд болох Ө.Отгонзаяа, Н.Баярдэлгэр, Г.Ундрал, Б.Алтанцэцэг, Б.Баярмаа, Ө.Болортуул нар сургуулийнхаа үйлчлэгчид туслаж 3 /208, 210, 211 тоот анги/ ангиудад их цэвэрлэгээ хийсэн. эрэгтэй эмэгтэй 00 ийн өрөөний хаалганд зөв боловсон бие засах талаар анхааруулга хийж тогтоосон.
2-Р БАГ
2-р багийн гишүүд болох Н.Дарьсүрэн, Б.Түвшинтөгс, Б.Эрдэнэбулган СХД-ийн 14-15-р хороонд байрладаг. 112-р цэцэрлэгийн “Бэлтгэлийн Г” бүлэгт тоглоом хандивлах. Нийт 30000 төгрөгний хүүхдийн эрүүл мэндэд хор хөнөөлгүй аюулгүй “Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх” модон тоглоом авч өгсөн байна.
3-Р БАГ
3-р багийн гишүүд болох Н.Батчимэг, Б.Уянга, Ц.Мөнхчулуун, н.Балт нар сургуулийн баруун өнцгөөс хүртэлх явган хүний замын цасыг цэвэрлэсэн. Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэхүү ажлыг хийсэн. Сургууль орчмын явган хүний замын цас дагтаршин хальтиргаа гулгаа ихсэн унаж бэртэх тохиолдол их байдаг. Иймд өөрсдөө болон бусдыг унаж бэртэхээс сэргийлэх. Мөн цас цэвэрлэх болон бусад ажлыг дан ганц үйлчлэгч нар хийх ёстой гэдэг андуу ойлголтыг залруулах, бусдадаа үлгэр жишээ болсон байна.
4-Р БАГ
4-р багийн гишүүд болох Б.Буянтогтох, Б.Дэлгэрмөрөн, Х. Сорцэцэг, Д.Жанчивюндэн, Х.Цолмон нар нь аутизм буюу тархины саажилттай хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйл ажилгаа явууулдаг “Аутизм монгол – анд” ТББ-ын “Андууд хүүхдийн сургалтын төв” хамт олонтой уулзаад хоёр өдөр ажиллах зөвщөөрөл авсан билээ. биднийг маш их сайхан сэтгэлээр хүлээн авч бидэнтэй хамтран ажилласан юмаа.
Эхний өдөр аутимзтай хүүхдийн тусгай ангийн бага болон бэлтгэл ангид нь хоёр хоёроороо орж аутизмтай хүүхдүүдийг ажиглан багщ нарт тусалж ажилласан .
Хоёр дахь өдөр нь багш нараас зөвлөгөө аваад гарын доорх материал ашиглан хүүдийн мэдэрхүйн чадвар сайжруулах тэнцвэржүүлэх зорилготой хичээлийн хэрэглэгдэхүүнүүд хийсэн билээ бид гэр, гэрээсээ даавуу, өндөгний хайрцаг, шагай, өнгийн цаас , товч , мод, хурганы арьс, зүү утас, ундаа усны өнгө өнгийн бөглөө, гэх мэт зүйлсийг авчран бүтээлүүдээ хийсэн.
5-Р БАГ
5-р багийн гишүүд болох Нарангэрэл, Оюунбилэг, Жаргалмаа, Анужин, Мөнхсайхан нар Чингэлтэй дүүргийн ТҮК хүмүүст туслахаар сонгож авсан байна. Чингэлтэй дүүргийн ТҮК нь нийт 200 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.
Сайн үйлсийн аянгаараа 2017 оны 11 сарын 29-ний өглөө 07:00-10:20 цагийн хооронд Баянбүрд автобусны буудлаас 4 замын автобусны буудал хүртэл Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн хүмүүст 5л халуун аарц, 3кг нарийн боовоор нийт 40 хүн, ажилд нь туслаж, халуун аарц, цайгаар дайлан, цас цэвэрлэв.
6-Р БАГ
6-р багийн гишүүд болох Оюунбаяр, Б.Мөнгөншагай, Э.Мөнгөншагай, Батгэрэл, Батцэцэг, Тэмүүлэн, Анударь нар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх “Нарны хаан хүүхдүүд” тусгай цэцэрлэг дээр 1 өдрийг багш нарын ажилд туслаж, хүүхдүүдийн тоглох орчныг чимэглэж тусласан байна.
7-Р БАГ
Өвлийн улирал ихэсч хальтиргаа гулгааны осол гэмтлээс хараагүй иргэдийг хамгаалах зорилгоор цас цэвэрлэх аяныг санаачилсан юм.
Сайн дурын хүмүүсийг хариуцсан эрхлэгч Оюунгэрэл эгчтэй уулзахад цас цэвэрлэхийн оронд МХҮХ-ны дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд ажиллахыг хүссэн юм. Бид журнал хөтлөж, тайлан, төлөвлөгөөг гарган комьпютер шивэх ажлуудыг хийсэн.
8-Р БАГ
8-р багийн гишүүд болох Б.Лувсандорж, А.Авирмэд, Б.Намсрай, Г.Пүрэвболд нар суралцаж буй орчноо цэвэр цэмцгэр байлгах зорилгоор хичээлийн анги танхимууд /102, 105 тоот анги/-ын сандал ширээн дээр бичгийг арилган зүлгэж их цэвэрлэгээ хийсэн байна.
Мэдээ бэлтгэсэн: М. Бямбажаргал
Дэлгэрэнгүй ..
Тус сургуулийн илтгэл, мэтгэлцээний “СИОН” клуб нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд сургуулиа танилцуулан сурталчлах, өөрсдийн ярих чадвараа дээшлүүлэх зорилгоор 2017 оны 11 сард ерөнхий боловсролын дунд сургуулиудаар цуврал сурталчилгааг хийлээ.
Тус клубийн гишүүн н.Ангараг, н.Жаргалмаа, Г.Ундрал нар Баянзүрх дүүргийн улсын тэргүүний лаборатори 14-р сургуулийн төгсөх 9, 12-р ангийн сурагчдад, О.Ганхуяг, Ө.Отгонзаяа, П.Нарангэрэл нар Баянзүрх дүүргийн 102-р сургуулийн төгсөх 9, 12-р ангийн сурагчдад Технологийн дээд сургуулийн баклаврын сургалт, ХТПК, КООСЭН ахлах сургуулиудын үйл ажиллагаа, элсэлт авах мэргэжлүүдээ сурталчлан, сурталчилгааны хуудсуудыг тараалаа.
Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал
Дэлгэрэнгүй ..
2017 оны 10 сарын 23-нд “СИОН” клубийн зөвлөх багш М.Бямбажаргал, клубийн гишүүд болох О.Ганхуяг, н.Отгонзаяа нар хамтран ХТПК-ийн техникийн дунд мэргэжлийн төгсөх ангиудад Технологийн Дээд Сургуулийн баклаврын сургалт болон “СИОН” клубийн үйл ажиллагааг танилцуулж, суралцагчдын асуусан асуултанд хариулж чөлөөт ярилцлагыг өрнүүллээ.
Мэдээг бэлдсэн: М.Бямбажаргал
Дэлгэрэнгүй ..Оюутны холбоо нь Юнител групптэй хамтран Технологийн дээд сургуулийн оюутнуудад Юнител группээс зохион байгуулсан танилцуулга амжилттай болж өндөрлөлөө. Юнител групп болон Технологийн дээд сургуулийн Оюутны холбоо хамтран ажиллах талаар хэлэлцэв. Уг танилцуулгын үеэр сонирхолтой асуулт хариултын тэмцээнд ХИ 1Б ангийн оюутан П.Нарангэрэл, Б.Жаргалмаа нар амжилттай оролцон гарын бэлгээр шагнууллаа.
Мэдээлэл бэлтгэсэн :
Оюутны холбооны мэдээлэл хариуцагч
Б.Мөнгөншагай
Дэлгэрэнгүй ..
Тус сургуулийн илтгэл, мэтгэлцээний “СИОН” клуб хичээлийн жилийн I улирлын үйл ажиллагаагаа 9 сарын 27-ноос эхэлсэн бөгөөд шинээр гишүүдийг элсүүлж үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан ажиллаж байна. Тус клубээс 10 сарын 11-нд “Залуучуудын өргөн чөлөө” ротари клубийн гишүүн Ц.Сонинхангай оюутнуудад зориулж “Иргэний нийгмийн оролцоо” сэдвээр оюутнуудад лекц, чөлөөт ярилцлагыг зохион байгууллаа.
Мэдээг бэлтгэсэн:М.Бямбажаргал
Дэлгэрэнгүй ..Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөр
Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл олгох ажлыг дараах холбогдох тогтоол, тушаалын дагуу хэрэгжүүлж байна.
Үүнд :
Зээл нь дараах төрөлтэй байна. Үүнд:
Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөр
Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл олгох ажлыг дараах холбогдох тогтоол, тушаалын дагуу хэрэгжүүлж байна.
Үүнд :
Зээл нь дараах төрөлтэй байна. Үүнд:
Нэмэлт мэдээлэл
Боловсролын зээлийн сан нь “Оюутны хөгжлийн зээл”-ийг дараах арилжааны 6 банкаар дамжуулан олгож байна. Үүнд:
Оюутны хөгжлийн зээл олгох банкуудын шалгуур
Доорхи холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Дэлгэрэнгүй ..Жил бүрийн 3 сарын 3-ны өдрийг “Эх орончдын өдөр” хэмээн тэмдэглэдэг бөгөөд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үедээ сурталчлан таниулдаг уламжлалтай. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтан 1-р курсийн оюутнуудын дунд “Тусгаар тогтнол” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныгТехнологийн Дээд Сургуулийн Ерөнхий Эрдмийн тэнхимийн багш М.Бямбажаргал, Хүмүүнлэгийн Ухааны тэнхимийн багш А.Баттуяа нар хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус уралдаанд Б.Мөнхбаяр 1-р байр, М.Адъяасүрэн 2-р байр, М.Төгөлдөр 3-р байр, Ж.Алтансувд тусгай байрыг тус, тус эзэллээ.
Амжилттай оролцсон оюутнуудынхаа
цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
Дэлгэрэнгүй ..
“Малын ясыг хаягдалгүй боловсруулах, хүнсний болон ахуйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа” төслийн хүрээнд Технологийн дээд сургуулийн Хүнсний технологи инженер 4а ангийн оюутнууд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2 дугаар сарын 09 хүртэл “Хатансүйх Импэкс” ХХК-д дадлагажиж байна.
Дадлагажигч оюутнууд “Хатансүйх Импэкс” ХХК-ийн үйлдвэрийн дарга, технологич, мастер, туршлагатай технологийн ажилтнуудыг дагалдан үйлдвэрлэлийн технологийг удирдах, технологийн хяналт тавих, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн туршилт судалгаа хийх, маркетингийн судалгаанд боловсруулалт хийх зэрэг үйл ажиллагаанд биечлэн оролцож, онолын мэдлэгээ практикаар гүнзгийрүүлэн мэргэжлийн дадлага, туршлага, арга зүй эзэмшиж байна. Оюутан С.Эрдэнэбулган, Х.Хэрлэнцэцэг, Ж.Энхтулга нар мэдлэг, ур чадвараараа “Хатансүйх Импэкс” ХХК-ийн хамт олны талархалыг хүлээж байна.
Технологийн дээд сургууль, “Хатансүйх Импэкс” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “Малын ясыг хаягдалгүй боловсруулах, хүнсний болон ахуйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа” (2016-2017) төслийн I үе шатны эрдэм шинжилгээний ажлын хүрээнд гүйцэтгэгч Т.Болормаа “Утаслаг уургийн баяжуулагчийн технологийн судалгаа” сэдэвт Хүнс судлалын ухааны магистрын зэрэг горилсон бүтээл, гүйцэтгэгч О.Баясгалан “Үхэр, адууны ясны өтгөрүүлсэн шөлний хүнс-биологийн үнэт чанар, аюулгүй байдлын судалгаа” сэдэвт Хүнс судлалын ухааны магистрын зэрэг горилсон бүтээл тус тус туурвиж, амжилттай хамгааллаа.
Дэлгэрэнгүй ..“СИОН” клубээс сургуулиа сурталчилах цуврал үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэлийн 17-р сургуулийн 9, 12-р ангийн сурагчидтай уулзаж Технологийн дээд сургуулийнхаа талаар танилцуулж ярилцлаа. Энэхүү ярилцлагаар тус сургуульд элсэлт авдаг мэргэжлүүд, хэрхэн элсэж орох талаар тайлбарлан таниулсан ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Дэлгэрэнгүй ..