Оюутан :

Хуудас:  1   2   3   4   5   6  .... ( 78 мэдээ )

2020-10-27 14:29:02

2020-2021 оны хичээлийн жилийн I улирлын ажлын төлөвлөгөөнийхөө дагуу ХИ 2б ангийн оюутнууд “Сайн үйлсийн өдөр” аян зохион байгуулж, сургуулийнхаа Хүнс судлалын /209 тоот/ лабораторийн нийт сандалд бүрээс оёж хийлээ. Оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

Мэдээ бэлтгэсэн: ХИ 2б ангийн зөвлөх багш Н.Чимэгээ, /Ph.D/

 

Дэлгэрэнгүй ..

2019-11-05 08:41:20

 

“Хоол үйлдвэрлэлийн технологи III” хичээлийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Mini cake-2019” өдөрлөг 10 сарын 25 нд 4 дэх жилдээ амжилттай явагдлаа. Энэхүү өдөрлөгт ХҮҮТ-4а, ХИ-2б ангийн оюутнууд 3 баг болж идэвхитэй оролцсон бөгөөд онолын мэдлэгээ хэрэглээ болгон багш оюутнуудад танилцуулсан. 

Дэлгэрэнгүй ..

2019-05-08 08:37:58

Технологийн дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхмээс хичээлийн жил бүр уламжлал болгон Махны технологи хичээлийн хүрээнд зохион байгуулдаг оюутнуудын ур чадварын тэмцээн батлагдсан удирдамжийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 07-нд амжилттай явагдлаа.

Тэмцээнд ХҮТЭА 1б, ХҮТЭА 2б, ХҮТЭА 3a ангиуд идэвхтэй оролцож, нийт 12 оюутан мэдлэг, ур чадвараараа өрсөлдөв. Шүүгчээр тус тэнхмийн эрхлэгч С.Нарандэлгэр /Ph.D/, махны технологийн багш Н.Чимэгээ /Ph.D/, Хүнс, политехник коллежийн махны технологийн багш Н.Хишигжаргал /MSc/, “Хан брэнд” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн мастер Б.Лувсанцэрэн нар ажиллав.

Шүүгчдийн нэгдсэн дүнгээр ХҮТЭА 1б ангийн М.Оюунтогтох ахлагчтай “Миоглобин” баг I байр, ХҮТЭА 3а ангийн Б.Ариунзаяа ахлагчтай “Технологичид” баг II байр тус, тус эзэллээ. Тэмцээнд ХҮТЭА 1б, ХҮТЭА 2б, ХҮТЭА 3a ангийн нийт оюутнууд маш идэвх, санаачлагатай, бүтээлч, мэргэжлийн түвшинд оролцсон болно.

Оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

  Мэдээ бэлтгэсэн: Багш Н.Чимэгээ, /Ph.D/

 

Дэлгэрэнгүй ..

2019-05-02 04:19:53

Хүнсний үйлдвэрлэлийн инженерийн төлөвлөлт хичээлийн бие даалтын ажлын хүрээнд Хүнсний инженерчлэл 3а ангийн оюутнууд өөрсдийн сонгосон сэдэвтэй холбоотой хүнсний үйлдвэр болон хоолны газрын техникийн төслийн техник эдийн засгийн үндэслэл, тооцооллыг хийж, барилгын байгуулалтын төлөвлөлтийн ерөнхий схемийн загвар бүтээлээр хамгаалав.

Бие даан суралцах үйл ажиллагаандаа ХҮТЭА 3а, ХҮҮТ 3а ангийн нийт оюутнууд идэвхитэй, санаачлагатай, бүтээлчээр оролцлоо. Оюутан О.Бүжинлхам, Б.Номин-Эрдэнэ, Б.Даариймаа, Б.Ариунзаяа, Б.Мөнхбаяр нарын загвар бүтээлүүд тэргүүн байранд шалгарав.

 

Оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

 

 

Мэдээ бэлтгэсэн: Багш Н.Чимэгээ, /Ph.D/

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2019-04-10 07:50:22

Сургуулийн номын сангаар хэн илүү үйлчлүүлж, олон ном уншсан талаар судалгаа хийж, хичээлийн жилийн шилдэг уншигч, хамгийн олон ном уншсан хамт олон тодруулав.

 

Хүнсний Технологийн тэнхим

 

Дэлгэрэнгүй ..

2019-04-03 08:57:25

Оюутан, сурагчдынилтгэх болон өөрийгөө илэрхийлэх ур чадвар, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээгхөгжүүлэх зорилгоор ”Сион” болон” “Шинэ ертөнц” ном уншигчдын клубууд, оюутны холбоотой хамтран “Уран илтгэгч” илтгэлийн уралдааныг 2019 оны 3 сарын 28-нд амжилттай зохион явууллаа.Тус уралдаан нь 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд ХТПК болон дээд боловсролын салбарын оюутан, сурагчдын дунд явагдлаа.


Уралдааныг “СИОН” клубийн зөвлөх багш М.Бямбажаргал, “Шинэ ертөнц” ном уншигчдын клубийн багш Б.Сэржмядаг нар шүүн явуулсан.Тус уралдаанд нийт 18 оюутан, сурагчид оролцсон.

 

Оюутнуудын төрөлд дараах оюутнууд байр эзэлсэн.

1-р байранд ХИ 1б ангийн оюутан Н.Ариун-эрдэнэ

2-р байранд ХИ 1б ангийн оюутан Э.Даваацэцэг

3-р байранд ХИ 1а ангийн оюутан Б.Энхтуул

 

Сурагчдын төрөлд дараах сурагчид байр эзэлсэн.

1-р байранд МСИ 2а ангийн сурагч Э.Тэргэл

2-р байранд МСИ 2а ангийн сурагч О.Тунгалаг

3-р байранд ТНБ 1а ангийн сурагч Д.Хосбат

Тусгай байранд ТЦ 1а ангийн сурагч Х.Түвшинтөгс, Тогооч 2а ангийн сургач Б.Номин-эрдэнэ нар орсон байна.

Энэхүү илтгэлийн уралдааны ач холбогдол нь ХТПК ийн сурагчид дээд боловсролын оюутан ах эгч нараасаа суралцсан, өөрсдийн илтгэл ур чадвараа сорьсонд оршино.

 

Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал

Дэлгэрэнгүй ..

2019-01-11 03:16:26

Энэхүү мэтгэлцээний клубын зорилго нь нийгмийн үзэгдэлд өөрийн үнэлэлтээ өгч, байр суурь санал дүгнэлтээ чөлөөтэй илэрхийлж чаддаг оюутныг төлөвшүүлэх юм.

            Суралцагчдыг хөгжүүлэх боловсруулах зорилгыг гол болгож клуб нь ярилцлагын арга дээр тулгуурлан хоорондоо харилцан ярилцах, санал солилцох байдлаар хичээлийн агуулгыг оюутан, багш хамтран гаргах байдлаар сургалтыг зохион байгуулсан. Тус клуб нь ТДС, ХТПК-ийн нийт 20 орчим оюутан, сурагчид гишүүнээр элсэж үйл ажиллагаагаа явуулж байна.

2018 оны 11 сарын 23-28-ны хооронд клубийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг хийж шинэ гишүүдийг элсүүлсэн.

Клубээс 12 сарын 28-наас 12 сарын 3-ны хооронд “Хэн сайн эшлэл зохиох вэ?” уралдааныг амжилттай явуулсан.

12 сарын 6-нд клубийн гишүүд өөрсдийгөө танилцуулах 1 минутын илтгэл тавьж бичлэг хийж, бичлэгийг нь тухайн оюутнуудад үзүүлж өөрсдийн алдаа дутагдал зэргийг сайжруулах ажлуудыг хийлээ.

12 сарын 12-нд өөрийгөө танилцуулахдаа урьд нь яриагүй талаас нь ярих дасгал ажлыг хийж ярих чадвартаа дүгнэлт хийлээ.

12 сарын 13-ны сургалтаар тус клубийн тэргүүнээр ажиллаж байсан 2018 оны төгсөгч Б.Батмөнхийг урьж оюутнуудад хэрхэн илтгэл тавих талаар зөвлөгөө, лекц уншсан. Мөн тус өдөр оюутнууд гэрт өгөгдсөн даалгаврын дагуу тус бүр илтгэлээ тавьж клубийн гишүүд 2 багт хуваагдаж тухайн оюутныг илтгэлтэй холбоотой давуу, сул тал дээр нь зөвлөж ажилласан байна.

Улмаар дараагийн улиралд МУИС-ийн BEST мэтгэлцээний клубтэй хамтарч хийх ажлуудыг клубийн гишүүн н.Ариун-эрдэнэ хийхээр болсон.

2-р улиралд клубийн үйл ажиллагааны хүрээнд “Уран илтгэгч” тэмцээн, мэтгэлцээний ур чадвар сайжруулах сургалт хийх тухай ярилцаж клубийн хаалтын үйл ажиллагааг хийсэн.

 

Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал

Дэлгэрэнгүй ..

2019-01-04 06:19:10

Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй хичээлийн “Сайн үйлсийн аян” цуврал үйл ажиллагааны хүрээнд оюутнууд дараах ажлуудыг хийлээ.
Харин ХИ 1а ангийн 5, 6, 7, 8-р багууд ангиудыг цэвэрлэснээс гадна анги танхимд шинэ жилийн уур амьсгал оруулах зорилгоор чимсэн байна.
4-р багийн Э.Баттулга, Энхчимэг, Ууганбаяр коридорийг бүрэн цэвэрлэсэн. 9-р багийн Бямбасүрэн, Нямхүү, Эржан, Ууганцэцэг нар, 10-р багийн гишүүд болох И 1 а, б ангийн оюутан Б.Юмсүрэн, Бямбаболд, Цолмон, Энхнасан, 12-р багийн Баярмагнай, Эрдэнэбат, Өрнөх, Онон, Лхагва-очир нар сургалтын орчныг сайжруулах зорилгоор А байрны ангиудад их цэвэрлэгээ хийсэн байна.

 

Дэлгэрэнгүй ..

2018-12-19 03:12:30

Эдийн засгийн онол хичээлийн хүрээнд байгууллагын зохион байгуулалт, орлого, зардал, ашгийн тооцоололтой холбоотой зохиогдсон уг тэмцээнд ХИ ХҮҮТ мэргэжлийн 2, 3-р курсын оюутнууд хамрагдсан болно.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ тэмцээн нь эдийн засгийн онол, тооцоог мэргэжилтэй нь уялдуулсан, оюутны тооцоолон бодох, сэтгэх, бүтээх, эрэл хайгуул хийх ур чадвар, авхаалж самбаа, мэдлэгийг шалгасан үр өгөөжтэй тэмцээн боллоо.

Тэмцээнд нийт 4 оюутны бүрэлдэхүүнтэй 3 баг оролцсон. Үүнд:

  1. “Гацуурхан” /ХИ-2а,б/
  2. “Бизнесийн акулууд” /ХИ-2а, ХҮҮТ-3а/
  3. “Wolf of wall street” / ХИ-2а/

Уг тэмцээнээс шүүгчдийн дундаж үнэлгээгээр 36,6 оноогоор “Бизнесийн акулууд”баг 1-р байранд, 33,5 оноогоор “Wolf of wall street” баг 2-р байранд тус тус шалгарлаа.

Тус тэмцээний ололттой тал нь:

  1. Оюутнуудын ярих болон бодох чадвар сайн байсан. Ялангуяа Э. Мөнгөншагай, Г. Мөнх-Ундрах нарын бодох чадвар маш сайн байлаа.
  2. Гэрийн даалгаврыг бэлтгэсэн байдал сайн, ялангуяа “Бизнесийн акулууд” багийн оюутнуудын слайдын бэлтгэл, харин “Wolf of wall street” багийн мэдээлэл давуу, сонирхолтой байлаа.
  3. Оюутнуудын нийгмийн идэвхийг нэмэгдүүлж, бие даах чадварыг дээшлүүлэхэд ахиц дэвшил гарсан
  4. Мөн цаашид сурах идэвхийг өрнүүлсэн зэрэг болно.

Анхаарах зүйлс нь:

  1. Нийт оюутнуудын асуудалд эмх цэгцтэй үнэлэлт, дүгнэлт өгөх чадварыг дээшлүүлэх
  2. Оюутнуудын математик функцийн аргаар тоо бодох арга зүйг сайжруулах
  3. Нийт оюутнуудын нийгмийн идэвхийг дээшлүүлэх зэрэг болно.
Дэлгэрэнгүй ..

2018-12-07 02:23:30

ХҮҮТ-3А ангид орж байгаа “Хооллолтын физиологи” хичээлийн бие даалтын ажлаар цэцэрлэгийн хүүхдийн бодит хооллолтын судалгаа хийх даалгавар өгч, үр дүнгээр нь 2018 оны 11-р сарын 30 нд илтгэл тавиулав. Оюутнууд БЗД-ийн 204, “Цомирлог” цэцэрлэгийн хоолны бодит байдлыг судалсан.

 

С.Нарандэлгэр

 

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5   6  .... ( 78 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан