ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХАВРЫН АЯЛАЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.
Ерөнхий мэдээлэл:
- Бүх оюутнууд Технологийн дээд сургуулийн гадна талбайд 2022.04.21-ны 09:00 цагт цугларна. Багийн ахлагч нар Оюутны холбоонд багийн гишүүдийн ирцийг өгнө. Багууд нэгэн зэрэг сургуулийн үүднээс аяллын маршрутын дагуу хөдөллөө.
- Багууд дараахь бэлтгэлийг хангаж, өдрийн аялал хийлээ.
Аяллын бэлтгэл, дэг:
- Анги бүр нэг баг болж, гишүүдийн малгайны өнгөөр жигдрэв
- Багийн гишүүд өдрийн аялалд зориулан хувийн бэлтгэл /хөнгөхөн дулаахан хувцас, хальтрахгүй намхан ултай гутал, нүдний шил, бээлий, масктай байх гэх мэт/ хангав
- Багийн гишүүд хамтран хүнсний зүйлс, уух ус, ундаагаа бэлтгэн ирлээ.
- Багийн гишүүн бүр багийн зохион байгуулалтын дэг, баг бүр Оюутны холбооны гишүүдийн ерөнхий зааврыг баримтлав.
- Багийн гишүүд “Технологийн дээд сургууль-Хаврын аялал” хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааны цагийг чанд баримтлан ирсэн.
- Баг бүр хогийн том ногоон шуудай 5-10 ширхэгийг бэлтгэсэн байх
- Оюутан бүр замын хог түүх зориулалттай хөнгөн авсаархан хэрэгсэл бэлтгэн ирж очноо цэвэр цэмцгэр боллоо.
