Оюутан :

Хуудас:  1   2   3   4   5  .... ( 78 мэдээ )

2023-09-19 08:34:53

“Сhinggis khaan international challenge cup 2023” олон улсын мэргэжлийн тогооч нарын А зэрэглэлийн тэмцээн Монгол улсад гурав дахь удаагаа 2023.09.13-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Технологийн дээд сургуулийн төгсөгчид, оюутнууд амжилттай оролцлоо.

Технологийн дээд сургуулийн 2012 оны төгсөгч Э.Тэнгэр, Э.Энхбаяр, оюутан Э.Хангарьд нар нь тус тэмцээнд багаараа blackbox төрөлд оролцож, 120 минутын хугацаанд 7 курс хоол хийж алтан медаль Чингисхаан цомыг авлаа.

Залуу тогооч нарын blackbox төрөлд Б.Энхцэцэг багштай ХЗШТС3б ангийн оюутан Ц.Нандинтулга, Ж.Нямдаваа, П.Өлзий-Орших багштай ХҮТЭА3а ангийн оюутан М.Индра нар нь Хүрэл медаль хүртлээ.

Ц.Нандинтулга Тахиа шувууны махаар хийх хоолны төрөлд алтан медаль, ганцаарчилсан blackbox төрөлд хүрэл медаль 

Б.Тамир багштай ХҮҮТ3в ангийн оюутан Сүхбат овогтой Жаргалсүрэн, ХҮҮТ1б ангийн оюутан С.Өсөх-Ирээдүй нар нь амжилттай оролцлоо.

 

Та бүхэндээ ажлын их амжилт хүсье.                                                       2023 оны 09 сарын 19

 

Дэлгэрэнгүй ..

2023-05-02 08:42:35

“Байгаль дэлхийгээ хайрлацгаая, орчиноо цэвэр байлгая” аяны хүрээнд 2023.04.28-ны өдөр ТДС-ийн багш, оюутнууд “Дунд гол” орчимын хогийг цэвэрлэн Хан-Уул дүүргийн хот тохижилт, үйлчилгээний компанид хүлээлгэн өгөв.

Аяны хүрээнд оюутнуудын дунд олс таталт, аха, ууттай хамгийн хурдан гүйх, амьтан таах хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулав. Идэвхтэй оролцсон оуютнуудыг үнэ бүхий материалаар урамшуулан шагнав.

  • Э. Далайцэрэн ахлагчтай баг I-р байр
  • Ц. Лхагва-Очир ахлагчтай баг II-р байр
  • Г. Мажигжамаа ахлагчтай баг III-р байр тус тус эзлэв.

 

 

Мэдээ бэлтгэсэн: П. Өлзий-Орших

 

Дэлгэрэнгүй ..

2023-02-14 08:42:10

Технологийн дээд сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 2 дугаар сарын 14-ны өдөр мэргэжлээрээ, нэг жилийн хугацаатай, цалинтай дадлага хийх дөрөв дүгээр ээлжийн 14 оюутан (ХЧАБ-1Б, ХҮҮТ-1Б, ХИ-2б, ХЗШТС-2б ангийн) Япон улсыг зорилоо. Япон улсыг зорьсон нийт оюутнууддаа ажлын амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ..

2022-11-15 01:57:03

Инженер-3Б ангийн оюутнууд 2022 оны 11 дугаар сарын 04-нд төгсөлтийн өмнөх дадлагын тайлан хамгааллаа.

Тус ангийн 10 оюутан “ТЭЦҮ Дэлгэрэх бийлдинг” ХХК, “Инстал Наран констракшн” ХХК, “Шинэ Ааравди” ХХК, “Эл ЭС ТИ Монголиа” ХХК, “Пирамтд проект” ХХК, “Bитафит” ХХК, “ПРО ЭМ ЭС” ХХК гэсэн нийт 7-н аж ахуйн нэгж, үйлдвэрт батлагдсан удирдамжийн дагуу төгсөлтийн өмнөх дадлага хийв.

Оюутнууд танхимын сургалтын явцад үз‎‎эж судалсан онолын мэ‎дл‎‎эгт‎‎ээ тулгуурлан барилга байгууламжийн зураг, угсралтын процессын технологи, талбайн зохион байгуулалт түүний ажлын үр дүнд үнэлгээ өгөх, технологийн хяналт тавих, зураг төсөл унших, ажлын тоо хэмжээ тооцох аргыг эзэмших, материал сонголт технологийн карт гаргах зэрэг үйл ажиллагаанд биечлэн оролцож, онолын мэдлэгийг практикаар гүнзгийрүүлэх замаар мэргэжлийн дадлага хийж, ур чадвар эзэмшсэн талаараа тайлагнаж, амжилттай хамгаалав.

Тус ангийн төгсөлтийн өмнөх дадлагын тайланг Технологийн дээд сургуулийн инженерийн мэргэжлийн 5 багшийн бүрэлдэхүүнтэй комисс хамгаалуулав.

Мэдээ бэлтгэсэн: Багш Б.Гэрэлмаа, М.Sc

2022.11.14

 

Дэлгэрэнгүй ..

2022-10-12 07:33:14

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ, ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

ХИ-3б,в ангийн Төгсөлтийн өмнөх дадлагын тайлан хамгаалалт

 

2022 оны 10 дугаар сарын 11 нд Хоол үйлдвэрлэл үйчилгээний технологи мэргэжлийн Төгсөлтийн өмнөх дадлагын тайлан хамгаалалт амжилттай явагдаж дууслаа.

ХИ-3б,в ангийн оюутнууд нь Төгсөлтийн өмнөх дадлагыг Төрийн тусгай үйлчилгээний газар, Баянгол ресторан, Top cuisine ХХК-ийн New York street ресторан, The beet healthy ресторануудад тус тус хийж гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй ..

2022-09-16 03:25:44

Хүнсний технологийн тэнхим, Инженерийн тэнхим хамтран 2022 оны 09 сарын 14 нд “Хоол хүнс эрүүл мэнд” сэдвээр чиглүүлэх лекцийг ХҮҮТ-1б, ХЗШТС-1б, 2б, ХЧАБ-ийн мэргэжлийн оюутнуудад уншуулах ажлыг зохион байгууллаа.

АУ-ны доктор, профессор хүний их эмч Үржингийн Байгалмаа (Ph.D) нь хүний зан төлвийн байдал болоод уламжлалт анагаах ухаан, хооллолтын зохицол ба үл нийцэл, үүнээс үүдэлтэй халдварын бус өвчлөлийн өнөөгийн байдал сэдвээр оюутан залууст лекц уншлаа.

 

Үржингийн Байгалмаа (Ph.D) эмч нь өөрийн бичсэн номын дээжийг сургуулийн номын санд дурсгав. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй ..

2022-04-25 01:58:05

Ерөнхий мэдээлэл:

  1. Бүх оюутнууд Технологийн дээд сургуулийн гадна талбайд 2022.04.21-ны 09:00 цагт цугларна. Багийн ахлагч нар Оюутны холбоонд багийн гишүүдийн ирцийг өгнө. Багууд нэгэн зэрэг сургуулийн үүднээс аяллын маршрутын дагуу хөдөллөө.
  2. Багууд дараахь бэлтгэлийг хангаж, өдрийн аялал хийлээ.

Аяллын бэлтгэл, дэг:

  • Анги бүр нэг баг болж, гишүүдийн малгайны өнгөөр жигдрэв
  • Багийн гишүүд өдрийн аялалд зориулан хувийн бэлтгэл /хөнгөхөн дулаахан хувцас, хальтрахгүй намхан ултай гутал, нүдний шил, бээлий, масктай байх гэх мэт/ хангав
  • Багийн гишүүд хамтран хүнсний зүйлс, уух ус, ундаагаа бэлтгэн ирлээ.
  • Багийн гишүүн бүр багийн зохион байгуулалтын дэг, баг бүр Оюутны холбооны гишүүдийн ерөнхий зааврыг баримтлав.
  • Багийн гишүүд “Технологийн дээд сургууль-Хаврын аялал” хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааны цагийг чанд баримтлан ирсэн.
  • Баг бүр хогийн том ногоон шуудай 5-10 ширхэгийг бэлтгэсэн байх
  • Оюутан бүр замын хог түүх зориулалттай хөнгөн авсаархан хэрэгсэл бэлтгэн ирж очноо цэвэр цэмцгэр боллоо.

Дэлгэрэнгүй ..

2022-02-23 07:27:36

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ, ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

2022 оны 2-р сарын 22 нд ХҮҮТ-4а ангийн ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ ДАДЛАГЫН тайлан хамгаалалт явагдлаа. ХҮҮТ-4а ангийн оюутнууд нь Баянгол ресторанд 2 сарын хугацаатай 4кр дадлага хийж гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй ..

2021-12-03 01:45:24

Хүнсний үйлдвэрлэлийн инженерийн төлөвлөлт хичээлийн бие даалтын ажлын хүрээнд ХҮҮТ 2а, ХҮҮТ 4а, ХҮҮТ 2б ангийн 9 баг буюу нийт 18 оюутан өөсдийн хийсэн барилгын үлгэрчилсэн загвар бүтээл, “Миний мөрөөдлийн байшин” эссэ бичлэгээ багш нар болон бусад оюутнууддаа танилцуулав. Бие даан суралцах үйл ажиллагаандаа нийт оюутнууд бүтээлчээр хандаж, өөрсдийн мэдлэг чадвараар амжилттай уралдан оролцлоо. Үүнээс ХҮҮТ 4а ангийн оюутан Э.Мөнгөншагай, Б.Чулуундөш нарын I байранд, ХҮҮТ 2б ангийн оюутан Ц.Баттулга, ХҮҮТ 4а ангийн оюутан Б.Доржсүрэн нар II байранд тус тус шалгарлаа.

 

Оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Мэдээ бэлтгэсэн: Багш Н.Чимэгээ /Ph.D

2021.12.02

Дэлгэрэнгүй ..

2021-11-22 06:16:32

Технологийн Дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхимээс I курсийн оюутнуудын дунд Миний сонгосон мэргэжил” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2021 оны 10 сарын 15-наас 11 сарын 15-ны хооронд зохион байгуулав. Тус эссэ бичлэгийн уралдаан нь Мэргэжлээ хэрхэн сонгох талаар оюутнууд хэрхэн ойлгож байгааг танин мэдэх, сонгосон мэргэжил нь бусад мэргэжлээс илүү ямар онцлог, давуу талтай талаар зохих мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Нийт 16 оюутан эссэ бичлэгийг ирүүлсэн бөгөөд эхний 3 байрыг шалгаруулав.Үүнд:

-       Тэргүүн байрыг ХИ-1б ангийн оюутан Т.Орхонсүрэн;

-       Дэд байрыг ХИ-1б ангийн оюутан М.Индра;

-       Гуравдугаар байрыг ХИ-1а ангийн оюутан Н.Баасанжав, ХИ-1б ангийн оюутан Б.Лхагвадулам нар тус тус эзлэж, өргөмжлөл авлаа.

  

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5  .... ( 78 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан