Улаанбаатар бүсийн политехник коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн багш, ажилтнуудын аварга шалгаруулах СПОРТЫН БАГА НААДАМ 2015.02.05-07-ны өдрүүдэд сургуулийн спорт зааланд болно. Багш, ажилтнууд шатар, одон бөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорих юм байна. Сургуулийнхаа баг тамирчиддаа амжилт хүсье. Технологийн дээд сургууль
Оюутны өвлийн амралт 2015 оны 2-р сарын 09-нөөс 2015 оны 2-р сарын 23-ийг хүртэл амрах болсоныг мэдэгдье.
Технологийн дээд сургуулиас 2014 оны 12 сарын 11-нд “Хоол, хүнсний үйлдвэрлэлийн технологийн дэвшил”сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах тул оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хуралд оролцох судлаач оюутнуудын бүтээлийг болон хуралтай холбоотой асуудлыг 2014 оны 12 сарын 11-ний 1300цагхүртэл nagaaranz@yahoo.com электрон шуудангийн хаягаар хүлээн авна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол улс дахь төлөөлөгчийн газар, тус сургуультай хамтран “Хүнсээ Хэмнэе” аяны хүрээнд их, дээд сургуулиудын оюутны дунд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зарлаж байна.
Дэлгэрэнгүй ..2012-2014 онд төгсөгчдийн анхааралд: Ажиллаж буй аж ахуйн нэгж, компанийн нэр, хаяг, эрхэлж буй албан тушаалын нэр, өөрийн утасны дугаар, электрон шуудангийн хаяг, цээж зургийн хамт сургууль, тэнхэм, багшдаа илгээж, сургуультайгаа эргэх холбоотой ажиллана гэдэгт итгэж байна.
Дэлгэрэнгүй ..