Хуудас:  1   2   3  ( 25 мэдээ )

2016-02-29 07:18:05

 

ХААИС-ийн харьяа Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн докторант Нагааранз овогтой Чимэгээгийн “Ямааны мах, гүзээ боловсруулах технологи, усны идэвхийн судалгаа” сэдэвт Хөдөө аж ахуйн ухааны докторын (Ph.D) зэрэг горилсон бүтээлийн жинхэнэ хамгаалалт 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15.30 цагт МААЭШХ-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.

 

Дэлгэрэнгүй ..

2015-11-11 04:55:34

Од шиг гялалзах оюутан насны жавхаа
Гал шиг дүрэлзэх идэр залуусын тэнхээ
Энэ бүгд оюутан насны гэрэлт өдрүүд 

 

Сургуулийн 50 жилийн ойн төгсөгчдийн уулзалт:  2015 оны 11 дүгээр сарын 21,28-ны өдөр тохионо.

 

 

 

1965-1985 оны  төгсөгчид  2015-11-21-ны 11.00  цагт

 

1986-2000 оны төгсөгчид   2015-11-21-ны 15.00 цагт

 

2001-2010 оны  төгсөгчид  2015-11-28-ны 11.00  цагт

 

2011-2015  оны төгсөгчид  2015-11-28-ны 15.00 цагт   Технологийн дээд сургуулийн “А” байранд хүрэлцэн ирнэ үү

 

Ой зохион байгуулах комисс

 

Дэлгэрэнгүй ..

2015-09-29 06:46:01

 

Хурлын зорилго:

Хоол, хүнс нь хүний эрүүл мэндийг дэмжихүйц чанартай, аюулгүй байснаар эрүүл хүн төлөвшин, хөгжлийг тодорхойлох хүчин зүйл болох талаар хийж буй судалгааны ажлыг олны хүртээл болгох, практикийн ач холбогдол бүхий шинэ санааг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Хурал явагдах хугацаа:

“Хүнс-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал 2015 оны 11-р сарын 12-ны өдрийн 1400 цагт Технологийн дээд сургуулийн хичээлийн “А” байрны 120 тоотод болно.
Илтгэлийг хүлээн авах хугацаа:
Хуралд оролцогсод нь илтгэлээ 2015 оны 11-р сарын 06-ны дотор ТДС-ийн Хүнсний технологийн тэнхимд А-214 тоот өрөөнд ирүүлнэ.

Харилцах утас: 99021031, 99751520

Хурлын хамрах хүрээ:


Энэхүү оюутны эрдэм шинжилгээний бага хуралд Хоол, хүнсний салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн оюутан, магистрантууд оролцож болно.


Илтгэлд тавигдах шаардлага:


• Илтгэх хугацаа 8-10 мин
• Илтгэлийг “Arial” үсгийн фондоор, 12pt үсгийн өндөртэйгээр, А4-ийн 4-6 хуудсанд багтаан бичиж ирүүлнэ. Мөр хоорондын зай “1.5” байна. Бичмэл илтгэлийг flash диск, 10000 төгрөгийн хамт тогтоосон хугацаанд ирүүлнэ. Бүх оролцогчдод хурлын эмхэтгэл өгнө.

Шагнал урамшуулал:

Илтгэлийг урьдчилан хүлээн авч шалгаруулах бөгөөд шалгарсан эхний 15 илтгэлийг хуралд хэлэлцүүлнэ. Бусад илтгэлүүд ханын хэлбэрээр тавигдах ба бүх илтгэлийг эмхэтгэлд оруулан хэвлэнэ.

Илтгэлийг дараах үзүүлэлтээр дүгнэж шалгаруулна.
• Шинжлэх ухааны үндэслэл
• Шинэлэг санаа дэвшүүлсэн эсэх
• Практик ач холбогдол
• Илтгэх ур чадвар

Хурал зохион байгуулагч: Хүнсний технологийн тэнхим

                      Улаанбаатар                     

2015-09-29

Дэлгэрэнгүй ..

2015-09-29 06:27:43

 

2015 оны дэлхийн хүнсний өдөр “Нийгмийн хамгаалал-Хөдөө аж ахуй” гэсэн уриан дор явагдаж байгаатай холбогдуулан “Хөдөөгийн ядуурлыг бууруулах гарц” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа их дээд сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна.

Уралдааны зорилго:

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч - хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллагсдын амьжиргааг сайжруулах арга зам, гарцын талаархи шинэ санааг нээн илрүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэнэ.  

Эсээнд тавигдах шаардлага:

  • Хөдөөгийн ядуурлыг бууруулах арга замын тухай өөрийн үзэл бодлыг баримт нотолгоон дээр тулгуурлан бичих
  • Үгийн тоо 200-250

Эсээг хүлээн авах хугацаа:

2015 оны 10-р сарын 12-ны дотор b_yadamsuren@yahoo.com хаягаар хүлээн авч шалгаруулна.

 

Шагнал, урамшуулал:

Эхний 3 байранд шалгарсан эсээг олны хүртээл болгож, өдөр тутмын сонинд нийтлүүлнэ.

Дүгнэх үзүүлэлтүүд:

  • Эсээний ерөнхий бүтэц, зарчим
  • Гол санааг хэрхэн гаргасан, уялдаа холбоог хангасан байдал
  • Уг сэдвийн талаархи өөрийн үнэлэмжийг хэрхэн хүргэж байгаа байдал

 

Зохион байгуулагч: ТДС – ийн Хүнсний технологийн тэнхим

Улаанбаатар хот         

2015-09-28

Дэлгэрэнгүй ..

2015-06-17 04:06:03

 

Сайн байцгаана уу?
Технологийн дээд сургуулийн түүхт 50 жилийн ойн нэрэмжит үе үеийн төгсөгчдийн САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН болох гэж байгаа тул өргөнөөр оролцоно уу.

 
 
 
Дэлгэрэнгүй ..

2015-04-29 02:52:41

 
2015.04.30-05.01 -ны өдрүүдэд ТДС-ийн МБС-д Good Neighbors Mongolia ОУТББ-тай 
хамтран "ЭЦЭГ ЭХЭД БЭЛТГЭХ" сургалт явагдах тул суралцагчид та бүхэн идэвхитэй хамрагдана уу.
 
Дэлгэрэнгүй ..

2015-04-03 07:26:56

2014-2015 оны I улирлын сургалтын үйл ажиллагааны тайлангийн хурал 2015.01.28-ны өдрийн 16:40 -д болно. Нийт багш нарыг сургалтын явцдаа үнэлэлт,  дүгнэлт өгч хуралдаа идэвхитэй оролцохыг хүсье.

    Хуудас:  1   2   3  ( 25 мэдээ )

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан