Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй мэргэжлийн ангийн оюутнуудын онолын мэдлэгт тулгуурлан мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга барилыг эзэмшүүлэх зорилгоор талх, нарийн боовны мэргэжлийн ур чадварын тэмцээнийг 2019 оны 12-р сарын 06-нд зохион байгууллаа.
Ур чадварын тэмцээнд ХҮТЭА-3а, ХИ-2б, ХИ-1б ангийн нийт 3 баг оролцож, өөрсдийн ур чадвар, мэдлэгээ сорилоо.
Оролцсон багууд:
Тэмцээний үйл ажиллагаанд дараах даалгавруудыг багтаасан болно. Үүнд:
Тэмцээнд багууд амжилттай оролцож, “Гацуурхан” баг тэргүүн байр, “Амтлаг талх” баг II байрт шалгарав.
Хүнсний технологийн тэнхим
2019-12-06
Дэлгэрэнгүй ..
ХҮҮТ-4А ангийн оюутан Б.Билгүүн нь 2019 оны 10-р сарын 21-ээс 26-ны өдрүүдэд БНХАУ-ын НИНГБО хотод болсон олон улсын залуу тогооч нарын тэмцээнд сургуулиа төлөөлж оролцлоо. Энэ тэмцээнд 20 гаруй орны 200 орчим залуу тогооч нар оролцсон байна. Б.Билгүүн нь багийн болон загасаар хоол хийх төрөлд даалгавар гүйцэтгэж, амжилт гаргажээ.
Хүнсний Технологийн тэнхим
Дэлгэрэнгүй ..
“COOK SHOW” тэмцээн нь Хүнсний инженерчлэлийн салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг юм.
Энэ удаагийн “COOK SHOW-2020” тэмцээн 2019 оны 11-р сарын 30-нд ШУТИС-ийн ҮТС дээр болж, Технологийн дээд сургуулийн оюутнууд 4 төрөлд оролцож 3 төрөлд 1-р байр, 1 төрөлд 2-р байр, багийн нийлбэр дүнгээр 1-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, цомоор шагнууллаа.
Манай оюутнуудын гаргасан амжилтаас дурдвал,
Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Хүнсний Технологийн тэнхим
Дэлгэрэнгүй ..
Технологийн Дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхимээс “Хоол хүнс ба эрүүл мэнд” сэдэвт илтгэлийн уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулав. Тус илтгэлийн уралдаан нь оюутнуудын хоол хүнсний шимт тэжээлт чанарын талаарх мэдлэгийг бататгах, судалгаа хийх арга барилд суралцах, мэдлэгээ бусадтай хуваалцах, түгээх, илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Нийт 12 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд 2019 оны 11 сарын 28-ны өдөр уралдааны 2-р үе шатыг явуулж, эхний 3 байрыг шалгаруулав.Үүнд:
- Тэргүүн байрыг ХИ 2б ангийн оюутан Э.Даваацэцэг, А.Оюу-Эрдэнэ,
- Дэд байрыг ХИ-3а ангийн оюутан Б.Мөнгөншагай,
- Гуравдугаар байрыг ХҮТЭА-4а ангийн оюутан О.Тэмүүлэн нар тус тус эзлэж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн суралцагчдын онолын мэдлэгийг бататган мэргэжлийн ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох уралдааныг тогооч, ХҮТ мэргэжлийн ангийн 26 суралцагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээн нь 1:1 системтэйгээр мэргэжлийн багшийн удирдлага дор олон улсын тэмцээний жишигээр үнэлгээг зохион байгуулж, үзүүлэлтийг тодотгож өгсөнөөр өмнөх тэмцээнүүдээс ялгаатай байлаа. Тус тэмцээнийг олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт сургуулийнхаа шилдэг төгсөгч Б. Дагвасүрэн, А. Амаржаргал, Д. Билгүүн, Хүслэн болон мэргэжлийн багш нарыг оролцуулан шүүлээ.
иигата их сургуулийн үүсэл хөгжил нь 150 жилийн түүхтэй. Ниигата их сургууль Япон улсын Ниигата хотод байрладаг, 1949 оны 5 дугаар сард байгуулагдсан. Жилийн төсөв нь 572 мянган ам доллар, 2019 оны 05 сарын байдлаар нийт 12335 оюутан суралцагчидтай, үүнээс бакалавр 10255, аспирант 2034 суралцдаг. Хүний нөөцийн хувьд 3199 багш, ажилтнуудтай.
Шилдэг их сургуулиудын рейтинг QS World University Rankings 2020 -ээр 601-650-д жагссан алдартай их сургууль юм.
Тус их сургууль нь хүмүүнлэг, хууль, байгалийн шинжлэх ухаан, багшийн, эдийн засгийн болон инженерийн факультетуудтай. Мөн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, төвүүд, шүдний болон анагаах ухааны эмнэлгүүдтэй.
Эмзүй болон хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, профессор Hiroshi Tanaka, тус сургуулийн гадаад харилцааны ажилтан Shoma Watanabe нар ТДС-ийн Ерөнхий захирал Б. Бат-Эрдэнэ болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж санал солилцлоо.
Зочид төлөөлөгчид ТДС, ХТПК-ийн сургалтын орчин, сургуулийн дадлагын газар, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Зохицуулах үйлчлэл бүхий хүнсний бүтээгдэхүүн, хүнсний чанар, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллаж, судалгаа туршилтын ажлууд гүйцэтгэх боломжийн талаар харилцан санал солилцсон уулзалт боллоо.
Ч. Нарангэрэл
Дэлгэрэнгүй ..Технологийн дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхимийн харьяа ХҮҮТ-4а ангийн оюутан А.Жавхлан 2019 оны 6-р сарын 5-9-нд зохион байгуулагдсан “Chinggis Khan Challenge Cup-2019“ олон улсын тэмцээнд залуучуудын төрөлд оролцож, Ази хоол, загасны махан хоол хийн оролцож хүрэл медаль авсан.
Технологийн дээд сургуулийн ХҮҮТ-4А, ХИ-2б ангийн оюутнууд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Shangrila, Werenda, Miko суши зоогийн газруудад үйлдвэрлэлийн дадлага хийж гүйцэтгэсэн. 2019 оны 9-р сарын 20-ны өдөр тайлан хамгаалалтыг зохион байгуулж, оюутнуудыг хоол хийлгэх, реферат бичүүлэх, илтгэл тавиулах 3 хэлбэрээр үнэлсэн нь тэдний онолын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц боллоо.
"Торгоны зам-2019" олон улсын авто мото уралдааны кемп. Бивуак гэж нэрлэдэг. 37 орны 1600 орчим хүн, 450 машин техник, 97 тамирчинтай уралдаан УБ-УБ уралдаан тойрог замаар 473 км. Маргааш УБ-Мандалговь. Нөгөөдөр Мандалговь-Даланзадгад.маршрутаар амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний гол онцлог хоолны үйл ажиллагаа байлаа. Хөшигтийн хөндийд 2,5 өдөр 11000 орчим тамирчдад МУ-ийн мастер тогооч, ХТПК-ийн хоол үйлдвэрлэлийн багш С. Цэнд-Аюуш удирдаж ажилалаа. Мөн МУ-ийн мастер тогооч С. Доржсүрэн, ХТПК-ийн хоол үйлдвэрлэлийн багш Д. Отгонтуяа, С. Сувд-Эрдэнэ, сайн дурын үйл ажиллагаанд Дэлхийн ур чадвар 2019 оны тогооч мэргэжлийн оролцогч, ХТПК-ийн суралцагч Л. Чибаяр, Залуу тогооч А. Эрдэнэбаясгалан, С. Түвшинзаяа нар оролцлоо.
ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээнд тогооч мэргэжлийн оролцогч Лхагва-Очир овогтой Чибаяр, олон улсын тэмцээний медальтан Амаржаргал овогтой Амаржаргал, багш С. Цэнд-Аюуш нар 1-р ангийн суралцагчдад Мэргэжлийн бахархал сэдэвт ярилцлага зохион байгууллаа. Яагаад тогооч мэргэжил сонгосон, ямар бэрхшээл тохиолдож, амжилтанд хүрч байсан өөрсдийн туршлагаас дөнгөж мэргэжлээ сонгон суралцаж байгаа дүү нартаа сонирхолтой ярилцлага зохион байгууллаа.