ХХААХҮЯамнаас жил бүр зохион байгуулагддаг "Хүнсний хангамж, аюулгүй байдал-2023" Эрдэм шинжилгээний бага хурал дээр 2023 оны 10 сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан.
Оролцсон оюутан судлаачдаас:
1-р байр "Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны шимт чанарын судалгааны үр дүнгээс" сэдвээр Технологийн дээд сургуулийн оюутан Л.Энхцэцэг
"Эрүүл мэндийн гурилтай еэвэнгийн химийн зарим найрлагын судалгаа" Технологийн дээд сургуулийн оюутан О.Бямбахишиг нар тус тус шагналт байрны эзэд болсонд баяр хүргэе.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон шилдгээр шалгарсан судлаач оюутнууддаа баяр хүргэе. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр их амжилтыг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн: Багш Б.Гэрэлмаа
2023.10.16
Дэлгэрэнгүй ..
Мэргэжлийн тэнхим болон багш Б.Тамир 2023 оны 09 сарын 27 нд “Хоол хүнс эрүүл мэнд, мэргэжлийн чиг баримжаа олгох” сэдвээр чиглүүлэх лекцийг ХҮҮТ-1б, ХЗШС-1б, ХЧАБ-1б ангийн оюутнуудад унших ажлыг зохион байгууллаа.
Энэхүү чишлүүлэх лекцээр хүний зан төлвийн байдал болоод мэргэжлийн чиг баримжаа олгох, хооллолтын зохицол ба үл нийцэл, хоол хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжилтэний онцлог үүрэг хариуцлагын тухай сэдвээр оюутан залууст лекц уншлаа.
Дэлгэрэнгүй ..
2023.08.02-05ны хооронд Филиппин улсад зохион байгуулагдсан “The Philippine Culinary Cup 2023 ” "Global Chefs Challenge Semi-Final 2023 " тэмцээнд Технологийн дээд сургуулийн, төгсөгч Э.Энхбаяр, Э.Тэнгэр, оюутан Э.Хангарьд нар нь дэлхийн 1000 гаруй тогооч нартай өрсөлдөж Холимог төрөлд Мөнгөн медаль, Э. Хангарьд нь Гоймонгийн төрөлд хүрэл медал хүртлээ.
ТДС-ийн Хоол зүй, шим тэжээл судлалын 2Б ангийн оюутан Э. Хангарьд Монгол улсаа төлөөлөн Тайланд улсад зохион байгуулагдсан TUCC2023 олон улсын А зэрэглэлийн тэмцээнд хоёр мөнгө , нэг хүрэл , хамгийн өндөр оноотой алтан цом буюу Oscar хүртсэн амжилттай оролцлоо.
Мөн ТДС-ийн төгсөгч Энхбаяр, Тэнгэр нар багийн төрөлд хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.
Үндэсний шигшээ баг хамт олон болон оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Технологийн дээд сургуулийн багш болон оюутнууд үйлдвэртэй танилцах аялалын хүрээнд “Талх чихэр ” ХК-ийн талх, нарийн боовны үйлдвэртэй танилцлаа. ТДС-ын багш болон оюутнуудад “Талх чихэр ”ХК-ийн үйл ажиллагаа болон талх, нарийн боов үйлдвэрлэх явцын талаар маркетингийн менежер н.Амаржаргал болон үйлдвэрийн мастерууд танилцууллаа. ТДС-тай хамтран ажилладаг “Талх чихэр” ХК-ийн үйлдвэрийн удирдлага болон хамт олонд талархаж, ажлын амжилт хүсье.
Технологийн дээд сургуулийн багш болон оюутнууд үйлдвэртэй танилцах аялалын хүрээнд “Хангай миллс” ХХК-ийн “Хурх гурил”-ын үйлдвэртэй танилцлаа. ТДС-ын багш болон оюутнуудад “Хурх гурил”-ын үйлдвэрийн үйл ажиллагаа болон гурил үйлдвэрлэх явцын талаар үйлдвэрийн дарга н.Отгонбаяр, н.Болдбаатар нар танилцууллаа. ТДС-тай хамтран ажилладаг “Хурх гурил”-ын үйлдвэрийн удирдлага болон хамт олонд талархаж, ажлын амжилт хүсье.
Технологийн цогцолбор сургуулийн багш болон бакалавр олгох ангийн оюутнуудын гар бөмбөг, ширээний тэннисний тэмцээн 2023 оны 04 сарын 30-ний өдөр зохион байгуулагдлаа. Тэмцээнд гар бөмбөгийн төрөлд эмэгтэй 6 баг, эрэгтэй 3 баг, ширээний тэннисний төрөлд эмэгтэй 10, эрэгтэй 6 хүн өрсөлдсөн.
Тус тэмцээний гар бөмбөгийн төрөлд:
Эрэгтэй: 1-р байр Э.Далайцэрэн ахлагчтай 1-р баг
Эмэгтэй: 1-р байранд Б.Намуунаа ахлагчтай 1-р баг
2-р байранд У.Хулан ахлагчтай 2-р баг
3-р байранд Б.Цэнд-Аюуш ахлагчтай 1-р багийн тамирчид эзэллээ.
Эрэгтэй шилдэг тоглогчоор ХҮҮТ 2а ангийн оюутан У.Баасанжав
Эмэгтэй шилдэг тоглогчоор ХЧАБ 1б ангийн оюутан Б.Цэнд-Аюуш нар шалгарлаа.
Ширээний тэннисний төрөлд:
Эрэгтэй: 1-р байр ХҮҮТ 2а Э.Далайцэрэн
Эмэгтэй: 1-р байр ХЗШС 1б ангийн оюутан Б.Нарангарав
2-р байр ХТПК-ийн багш Б.Адъяасүрэн
3-р байр ХТПК-ийн багш С.Мөнхтуул нар эзэллээ.
2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Технологийн Дээд Сургуулийн Урлаг зааланд зохион байгууллаа.
Тус уулзалт–хэлэлцүүлэгт Монголын томоохон 25 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.
Үйл ажиллагаанд Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны төлөөлөл болон ААН байгууллагын захирал, үйлдвэрийн дарга, чанар хяналтын албаны дарга, менежер, хүний нөөцийн менежер, Технологийн дээд сургуулийн багш нар оролцож, санал хүсэлтээ солилцон хамтран ажиллалаа.
Уулзалт-хэлэлцүүлгийн хөтөлбөр
Хугацаа |
Албан тушаал нэр |
Үйл ажиллагаа |
1400-1410 |
Сургалтын менежер Ц.Дамдинсүрэн |
Уулзалт - хэлэлцүүлгийн нээлт |
1410-1420 |
Тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа |
Үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж хөтлөн явуулах |
1420-1450
|
Доктор багш П. Байгалмаа |
Хэрэгжүүлж буй бакалаврын хөтөлбөрүүдийн талаарх танилцуулга хийх |
1450-1550 |
ААН байгууллагын төлөөлөл, хөтөлбөрийн багш нар |
Уулзалт-хэлэлцүүлэг явуулах |
1550-1620 |
Зохион байгуулах ажлыг багш Б.Энхцэцэг, оюутнууд |
Цайны завсарлага
|
1620-1640 |
Технологийн дээд сургуулийн мэргэжил бүрийн хөтөлбөр, мэргэжилтний эрэлт, төгсөгчид ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэх |
Санал асуулга авах |
1640-1700 |
Семинарт оролцогчид |
Дурсгалын зураг татуулах үйл ажиллагаа |
Уулзалт–хэлэлцүүлэг нь ажил хэрэгч үр дүнтэй сайхан болж өндөрлөлөө.
Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачдын дунд зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал “ХҮНС-ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН” сэдэвтэйгээр энэ жил 19 дэх удаагаа уламжлал болон зохион байгуулагдав.
Энэ удаагийн хуралд Технологийн дээд сургууль, Монгол улсын их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн багш, судлаачид оролцож Тэргүүн байрыг “Лоолийн таримлын өвчин үүсгэгч мөөгөнцөр cladosporium sp-ийн эсрэг антагонист идэвхтэй актиномицетүүд” сэдвээр ТДС-ийн багш П.Өлзий-Орших, дэд байрыг “Өгий нуурын агнуурын загас,олборлох үеийн гэмтэл, эрүүл ахуйн үзүүлэлтийг судалсан дүн” сэдвээр ХААИС-ийн доктрант О.Оюунтуяа, гурав дугаар байрыг “Монгол уламжлалт бяслагны бүтэц, найрлага, бичил биетний бүрэлдэхүүний судалгааны дүнгээс” сэдвээр ТДС-ийн П.Байгалмаа нар тус тус эзлэв.