..бусад

ТДС-ийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийхээр ЯПОН улсыг зорилоо

Технологийн цогцолбор сургууль нь шаталсан сургалтын тогтолцоог хэрэгжүүлж сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийг хослуулан ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилго тавин ажилладаг. Энэхүү зорилгын хүрээнд суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагад онцгойлон анхаарал тавьж ирсэн.

2020-2021 оны хичээлийн жилд 3-р ангийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг ЯПОН улсад мэргэжлийн дагуу хийлгэх болсон бөгөөд уг ажлыг Ц.Саруулжаргал захиралтай “WORLD USEFUL” ХХК хариуцан ажиллаж байна. Тус компани нь оюутнуудад зориулан үнэ төлбөргүй ЯПОН хэлний хичээл зааж, дадлага хийх үед байрлах байр, хоол унааны асуудлыг шийдвэрлэсэн юм.

Ийнхүү манай сургуулийн хүнсний үйлдвэрлэлийн технологи-эрүүл ахуйч, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжлээр суралцаж буй 15 оюутан үйлдвэрлэлийн дадлагаа 1 жилийн хугацаанд хийхээр арлын ЯПОН улсыг зорилоо.

 

Оюутнууддаа амжилт хүсэе.

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан