Технологийн дээд сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн багш Б.Тамир, Хоол зүй шим судлалын багш Б.Энхцэцэг нар нь ХҮҮТ3а, ХЗШС2б ангийн оюутнуудын хамт 2023 оны 11 сарын 22, 24, 29 нд Үйлдвэртэй танилцах хичээлийн хүрээнд Smart сургууль, Баянгол ресторан, ТЭЦ-4 цахилгаан станцын Эрчим зоог, СХД-ийн 117-р цэцэрлэгийн гал тогооны бүтэц үйл ажиллагаатай танилцав.
Мөн цахилгаан станц, 117-р цэцэрлэгийн хоол зүйчийн ажлын байр, кабинет, ажил мэргэжлийн чиг үүрэг, онцлог зэргийг харилцан ярилцаж, мэдээлэл солилцон ажил мэргэжлийн чиг баримжаа авлаа.
Та бүхэндээ ажлын амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн Б.Тамир
Дэлгэрэнгүй ..
2023 оны 11 сарын 22 нд Технологийн дээд сургуулийн Шим тэжээл судлалын багш Б.Энхцэцэг, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологийн багш Б.Тамир, Монголын хоол зүй шим тэжээл судлалын нийгэмнэлэгийн багш С.Эрдэнэчимэг нар нь мэргэжлийн ангийн оюутнуудын хамт ХУД-ын Смарт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Хооллолт ба шим тэжээлийн үүрэг” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд дунд болон ахлах ангийн нийт 12 бүлгийн сурагчид хамрагдав.
ТДС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн С.Нарандэлгэр (Ph.D), багш, магистр М.Мөнхцэцэг, Б.Тамир нар БСШУСЯ-ны захиалгаар, ШУТСангийн санхүүжилтээр 2019-2021 онд “Кальцийн бэлдмэл, өндгөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл” сэдэвт инновацийн төслийг хэрэгжүүлэв.
Төслийн хүрээнд шинэ бүтээгдэхүүний технологийн заавар (баяжуулж боловсруулсан өндөгний цагаан уураг, өндөгний шохойлог хальсны кальцийн бэлдмэл, кальциар баяжуулсан талх)-ыг боловсруулж, шинэ бүтээгдэхүүний эрхийн ашигтай загварын гэрчилгээ (Кальцийн бэлдмэл гарган авах арга АЗГ №20-0002894, Өндөгний боловсруулсан цагаан уураг үйлдвэрлэх арга. АЗГ №20-0002895, Кальциар баяжуулсан талх үйлдвэрлэх арга. АЗГ №20-0003226) авсан.
Төслийн судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний 21 өгүүлэл (үүнээс гадаадад 3) нийтлүүлж, 5 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд төслийн ажлын нэгдсэн тайланг бичиж ШУТСанд хүлээлгэн өгсөн.
Сургуулийн материаллаг баазыг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулж, Биохимийн магадлан итгэмжлэгдсэн лабораторид давхар ус нэрэгч, Хүнс судлалын лабораторид пийшин 2ш, крем цохигч, өндөгний шар цагаан уурагийг ялгагч, хальс нунтаглагч, капсул дүүргэгч, эцсийн хөөлтийн шүүгээ, Микробиологийн лабораторид хатаах шүүгээ, USB оролттой микроскоп, ламинар бокс зэрэг төхөөрөмж болон бусад багаж хэрэгслийг худалдан авахад төслөөс 20.0 сая төгрөгийг зарцуулсан юм.
Төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажилласан багш М.Мөнхцэцэг, Б.Тамир болон дэмжлэг үзүүлсэн сургуулийн удирдлага, багш нартаа их баярлалаа.
Мэдээ боловсруулсан багш: Ph.D С. Нарандэлгэр
Дэлгэрэнгүй ..
ТДС-ийн болон ХТПК-ийн бүх ангийн оюутан, суралцагчид багш нар 1 сарын хугацаатай Сайн үйлсийн аяны зохион байгуулж 2023.11.10-ны өдөр ахмадууддаа цугласан тусламжийн эд зүйлийг
Мэдээ бэлтгэсэн: “Номын хүч клуб”-ын зөвлөх багш Б.Гэрэлмаа
2023.11.13
Дэлгэрэнгүй ..
Нийслэлд их хэмжээний цас орж халтиргаа гулгаа их үүссэнтэй холбоотойгоор ТДС-ийн зөвлөх багш О.Оргил-Эрдэнэ, Б.Тамир, Б.Гэрэлмаа нар болон ХЧАБ-1Б, 2Б, ХҮҮТ-1Б, ХЗШС-1Б, ХҮҮТ-3а ангийн оюутнууд Хан-Уул дүүргийн 3-р хорооны үйлдвэрийн гудамж Хос Өргөөгийн уулзвараас Технологийн дээд сургуулийн замын уулзвар хүртэлх хэсгийн явган хүний замын цас, мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгалаа.
Мэдээ бэлтгэсэн: Мэргэжлийн тэнхимийн эрхлэгч: Б.Гэрэлмаа
2023.11.09
Дэлгэрэнгүй ..
ХЗШТС 3б ангийн төгсөлтийн өмнөх дадлагын тайлан хамгаалалт 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдөр боллоо. Оюутнууд онолын мэдлэгтээ тулгуурлан эмчилгээний хоолыг ТДС-ийн Хоолны дадлагын 405 тоот өрөөнд хийж, дадлагын газрын зохион байгуулалт, хоол үйлдвэрлэл, урьдчилан сэргийлэх төв болон тасагт хэвтэн эмчлүүлэгч нарт эмчилгээний хоолны цэс зохиох, хооллолтын талаар судалгаа авах, сургуулийн хүүхдийн үдийн хоолны цэс зохиох зэрэг үйл ажиллагаанд биечлэн оролцож, онолын мэдлэгээ практикаар гүнзгийрүүлэх замаар мэргэжлийн дадлага эзэмшсэн талаараа тайлагнаж, амжилттай хамгаалав.
Мэдээ бэлтгэсэн багш Б.Энхцэцэг
Дэлгэрэнгүй ..2023.10.20 -27-ны хооронд ТДС ба Хятадын "Зүүн хойд бүсийн ХААИС" ийн (Northeast agricultural university) 2024 оноос хэрэгжүүлэх "Сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүний биоидэвхит уургийн пептидийн зохицуулах үйлчлэлийн механизм, түүний ашиглалтын судалгаа" сэдэвт хамтарсан төслийн багийн уулзалт-хэлэлцүүлэгт эрдэмтэн багш нар Ч.Нарангэрэл (Ph.D), П.Байгалмаа (Ph.D), П.Өлзий-Орших (M.Sc) БНХАУ-ын Харбин хотноо ажиллаж байна.
Мэдээ бэлтгэсэн: Мэргэжлийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа
2023.10.24
Дэлгэрэнгүй ..
Нийгмийн хариуцлагын хүрээнд ТДС-ийн багш, 1, 2, 3-р курсын оюутнууд “Богд Хан уул байгаль дэлхийгээ хайрлацгаая, орчиноо цэвэр байлгая” аяны хүрээнд 2023.10.18-ны өдөр уулын зам орчимын хогийг цэвэрлэв.
Дэлгэрэнгүй ..
2023 оны 10 сарын 23 нд Технологийн дээд сургуулийн “Номын хүч” клубын гишүүд, О.Оргил-Эрдэнэ, Б.Гэрэлмаа багш нар хамтран ХҮҮТ-1б, ХЗШС-1б, ХЧАБ-1б ангийн оюутнууд болон суралцагчдад , ном унших соёл, ач тус шинэ гарсан номын талаар яриа таниулга хийлээ.
Мэдээ бэлтгэсэн: “Номын хүч” клуб
2023.10.23
Дэлгэрэнгүй ..
2023 оны 9 дүгээр сарын 30 нд Технологийн дээд сургуулийн “Оюутны холбоо”ноос зохион байгуулсан багш оюутнуудын гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Технологийн дээд сургуулийн багш нарын баг, Хүнс технологийн политехник коллежийн багш нарын баг болон оюутнуудын эрэгтэй эмэгтэй нийт 8 баг оролцов.
Эмэгтэй
Эрэгтэй
Шилдэг тоглогчоор ХҮҮТ-3а ангийн Н.Баасанжав, Хүнс технологийн политехник коллежийн Монгол хэл, уран зохиолын багш У.Хулан нар шалгарлаа.
Та бүхэндээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье
Мэдээ бэлтгэсэн багш Б.Тамир
Дэлгэрэнгүй ..